x

2019 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 197 гэмт хэрэг бүртгэгджээ

Дөнгөж сая ЦЕГ-ийн Хар тамхитай тэмцэх газраас мэдээлэл хийлээ.

Оны эхний есөн сарын байдлаар /есдүгээр сарын 16/ Монгол улсад, хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 197 гэмт хэрэг бүртгэгдэж, эдгээр хэрэгт 333 хүн холбогдон шалгагдаж байгаа юм байна. 

Орон нутагт энэ төрлийн гэмт хэргийн 23 тохиолдол бүртгэгдсэний 13 нь Орхон аймаг, гурав нь Сэлэнгэ аймаг, Дархан-Уул, Булган, Төв, Дорнод, Өмнөговь аймагт тус бүр нэг гэмт хэрэг бүртгэгджээ. 

Хар тамхи, мансууруулах эм бэлдмэлтэй холбоотой гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 30 орчим хувь, гэмт хэрэгт холбогдогчдын тоо 20 гаруй хувиар нэмэгдэж, хөдөө орон нутаг рүү хүрээгээ тэлж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Оны эхний есөн сард хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг Монгол Улсын хилээр оруулах гэсэн 17 үйлдэл бүртгэгдсэний 11-ийг нь олон улсын шуудан илгээмжээр нэвтрүүлэхийг завджээ. Дээрх төрлийн илгээмжүүд Тайланд, Нидерланд, Германи, Испани, Хятад АНУ-аас илгээгдсэн байна.

Гаалийн хяналтын газраас 2019 оны эхний есөн сард Монгол Улсын хилээр хар тамхи, мансууруулах бодис нэвтрүүлэх гэсэн есөн удаагийн тохиолдлыг илрүүлж, 4,5 кг хар тамхийг хураан авч хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Уг хэрэгт холбогдсон арван иргэний нэг нь гадаадын иргэн байжээ. Хураагдсан хар тамхи, мансууруулах төрлийн бодисын нэр төрөл, хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа бөгөөд энэ санхүүгийн жилд багтаан гаалийн хяналтын бүх боомтыг хар тамх, мансууруулах бодис таних төхөөрөмжөөр тоноглож дуусгана гэж Гаалийн хяналтын газраас мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 3 цаг 17 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 3 цаг 26 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 3 цаг 30 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 3 цаг 34 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 4 цаг 8 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 5 цаг 43 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top