x

Нийтэд хүрэлцдэггүй НИЙТИЙН ТЭЭВЭР

Зуун жилийн баталгаа гаргасан шинэ гүүр ашиглалтад орсон ч Улаанбаатар хотын мянга, мянган иргэд амьдралынхаа багагүй хугацааг замын түгжрэлд өнгөрүүлсэн хэвээр байна.

 

Иргэдийг “Машинаас татгалзъя, нийтийн тээврээрээ үйлчлүүлцгээе” гэж уриалаад ч нэмэр алга. Монгол Улсын авто машины тоо өдөрт 220-оор нэмэгдэж байгааг ГЕГ-ын статистик мэдээллээс харж болно.

Өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар суудлын авто машины тоо 41,429-өөр нэмэгдсэн байдаг. Энэ тоо баримт бол иргэд нийтийн тээврээр бус хувийн машинаар зорчихыг илүүд үзэх болсны баталгаа юм. Энэ хандлага зөөлөвч нь урагдаж, төмөр нь ёрдойсон сандал, онгойхоо больсон цонх, нээж хаах бүрдээ гацах хаалга, халдваргүйжүүлэлт ариутгал хийгээгүй бохир бариул, хөлд хөглөрөх хог шороо зэрэг нийтийн тээврийн бохир орчин, тав тухгүй байдал, жолооч нарын соёлгүй харилцаатай шууд холбоотой.

Үүнээс гадна хүрэлцээгүй нийтийн тээврийг замын түгжрэлд хүлээж цөхөрсөн иргэд өндөр хүүтэй машин зээлээр авах нь олширчээ. Мэдээж хэрэг өөрийн унаагаар гэртээ эрт хэн харьж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэхийг хүсэхгүй хэн байх вэ.

Тэр тусмаа аравхан буудал явах газар цаг хэртэй түгжирч, тав тухгүй нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа иргэдэд унаатай болох юу юунаас эрхэм хүсэл. Гэвч хөлтэй бүхэн машин унана гэвэл Улаанбаатар хотын түгжрэл хэзээ ч арилахгүй. Авто замын түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдлийн нэг бол нийтийн тээврийн тоог нэмэгдүүлэх явдал юм.

Холбогдох байгууллагууд иргэдэд хүртээмжтэй, зөв шийдэл бүхий шинэчлэлтийг хийхгүй бол иргэдийн гомдол бухимдал туйлдаа хүрэх нь. Одоогоор нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн өмчит 18 аж ахуйн нэгж 95 чиглэлд 800 гаруй нийтийн тээврийн хэрэгслээр үйлчилж байна. Хэдий сонсоход олон мэт боловч нийслэлд суурьшсан 1.5 сая гаруй хүнд энэ нь аманд ч үгүй, хамарт ч үгүйтэй адил юм.

Баянзүрх дүүргийн IX хороо, Шар хадны эцсийн автобусны буудлаас “Шар хад-Тэц 3”, “Гэмтлийн эмнэлэг-Шар хад”, “Шар хад—111, IV хороолол", “Шар хад-Зунжин” зэрэг дөрвөн чиглэлийн автобус явдаг.

Өглөөний 06:10 цагт найман автобус буудал дээр зогсож байв. Тэдгээрийг явж эхлэхийг тавь гаруй хүн хүлээн зогсоно.

Хуваарийн дагуу 06:30 цагт хөдлөх ёстой байсан автобус 06:43 цагт хөдлөх нь тэр.

Жолооч нар энэ хугацаанд нэг автобусандаа цугларч, буу халан инээлдэцгээнэ. Хаалга нээгдэх чимээгээр хүмүүс нэгнээ гишгэлэх нь холгүй чихэлдэж, 30 орчим зорчигч суув.

Эхний автобус хөдөлснөөс долоон минутын дараа тухайн чиглэлийн хоёр дахь автобус хүнээ суулгаж эхлэв. Автобус хоорондын хугацаа дунджаар 9-13 минут байдаг.

Хөдлөхдөө л суудал нь дүүрсэн автобус 16-р хорооллын буудал хүрэхэд хүн зөрөх зайгүй боллоо. Жолооч хэд хэдэн удаа “Нэгэндээ шаардлага тавиад хойшоо яваад байгаарай, хүмүүс багтахгүй байна. Бүгд л ажил, сургуульдаа яарч яваа” хэмээн хэлсэн боловч ихэнх нь чихэвч зүүсэн тул үл сонсоно. “Алив цаашаа яваач. Яасан муухай үнэртэй юм.

Чи намайг хулгайч гэж бодоо юу" гэх мэт үгс байсхийгээд сонсогдож, автобус хаана яваа нь ч үл мэдэгдэнэ. Иргэд ч хүлээлгэж, хүлээлгэж ирсэн автобусандаа цагаач, дүрвэгсэд мэт чихэлдэн орж буй харагдана. Нийслэлийн бүхий л автобусны буудлаас нийтлэг ийм л төрх анзаарагдаж, иргэн бүр бухимдаад байгаа учраас бид энэхүү сэдвийг хөндөж, нийтийн тээврийг хүрэлцээтэй болох санал дэвшүүлж байна.

Яг энэ асуудлаар НТҮГ-ын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас Нийтийн тээврийн төлөвлөлт, техник технологийн хүчин чадал ямар түвшинд байгааг тодруулахад “Төрийн болон хувийн өмчийн аж ахуйн нэгж өглөөнөөс орой хүртэл бүхий л хүчин чадлаараа ажиллаж байна. Иргэдийн хэрэгцээ шаардлагын дагуу Энхтайвны өргөн чөлөө буюу Офицеруудын ордноос Таван шар чиглэлд дөрвөн автобусыг шөнийн 01:30 цаг хүртэл явуулж байгаа.

Нэгдүгээр эгнээнд зорчих тээврийн хэрэгсэлд тавих хяналт суларснаар манай автобус бусад тээврийн хэрэгсэлтэй адилхан түгжрэлд гацах болсон.

Жишээ нь, хяналтын камерыг харахад Саппорогоос Таван шар хүртэлх бүх зам түгжирчихсэн, жар гаруй шугамын автобус таг гацчихсан байгаа юм. Түгжрэлтэй үед автобус 6-13 минутын хугацаатай явах боломж алдагддаг.

Хэрвээ нийтийн тээвэр түгжрэлд орохгүй байвал төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу ажил хэвийн явагдана. Яаралтай тохиолдолд бид нөөцөөс хоосон автобус гаргадаг” хэмээн ярилаа.

АВТОБУС ЦАГАААА 10 МИНУТ ХОЦРОХ АСУУДАЛ БИШ

Харин НТҮГ-ын орлогч дарга Д.Мөнхбаатар “Тухайн автобус баазаас гарахаас эхлэн манай байгууллага GPS-ээр хянадаг. Автобус еглөө цагтаа хөдлөхгүй байгаа нь зөрчил гэхээсээ илүү баазаасаа хөдлөхдөө цагаасаа хоцорч гарах мөн техникийн сааталтай холбоотой.

Ийм тохиолдол долоо хоногт 4-5 удаа гардаг бөгөөд шаардлагатай тохиолдолд нөөцөд байгаа автобусыг гаргадаг. Цагаасаа хоцрох тохиолдол нь өдөрт таваас хэтэрдэггүй. Тэдгээр нь хамгийн ихдээ 10-15 минут байдаг.

Тэр нь 10-15 минутын л хоцрогдолтой. Бид өглөө болгон шуурхай хуралдаж иргэдээс ирсэн санал гомдол болон дотоод хяналтын дагуу жолооч, тээврийн хэрэгслийн зөрчилд арга хэмжээ авч шийддэг'’ хэмээн ярилаа.

Иргэдийг тав, арван минут хүлээлгэх нь байж болох асуудал мэт ярих түүнээс лавшруулан хэд хэдэн асуулт асуусан боловч "Нарийн тоо баримт, мэдээ мэдээллийг өгөх боломжгүй. Яриа өгдөг хүн нь би биш” гэв.

ХОТЫН СОЁЛГҮЙ НИЙСЛЭЛИЙН ИРГЭД

Авто замын түгжрэл, нийтийн тээвэрт гардаг зөрчил дутагдал, хүндрэлтэй асуудалд Иргэдийн өөрийгөө бодсон аминчхан үзэл, тэвчээргүй зан, уур омог, ёс зүйгүй үйлдэл ч нөлөөтэй.

2015 оноос ашиглаж эхэлсэн “Смарт” картыг одоо хүртэл худалдаж аваагүй хүн олон байна. Албаны хүмүүс “Смарт” карт борлуулах, цэнэглэх цэгүүд алслагдсан гэр хороолол гэлтгүй хангалттай байгааг хэлж байлаа.

Цоо эрүүл хүн хөнгөлөлттэй зорчигчийн картаар зорчих тохиолдол ч гардаг гэнэ.

“Зүүн салаа” чиглэлийн жолооч “Б.Г” ярихдаа “Зорчигчид Смарт картаар үйлчлүүлэхгүй байх тохиолдол өдөр болгон гардаг.

НТҮГ-аас хийгдэж байгаа хяналт шалгалтын үеэр ийм зөрчил илэрвэл тухайн жолоочийг 20 мянган төгрөгөөр торгодог. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн карт худалдаж аваагүй, картаар үйлчлүүлээгүйн төлөө бид хариуцлага хүлээж байна.

Хэрвээ иргэд хууль журмынхаа дагуу нийтийн тээврээр үйлчлүүлбэл аль, аль талдаа хүндрэл гарахгүй. Сүүлийн жилүүдэд хүмүүсийн харилцаа, хандлага бүр дордсон” хэмээн ярьсан юм.

Өдөр бүр тохиолдох хэрүүл шуугианаас залхаж гэр хүртлээ алхахыг илүүд үзэх болсон иргэддээ метротой болох  үлгэр ярьснаас нийтийн тээврийн тоог нэмбэл яасан юм бэ, эрхэм дарга нар аа.

Мөн Офицеруудын ордноос Таван шар хүртэлх зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус зэргийг зорчуулахаар заасан захирамжаа эргэн нэг харж, хэрэгжилтэд нь анхаарал хандуулаач ээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 16 цаг 53 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 17 цаг 0 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Энэ 7 хоногт Монгол Улсад А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно...
Top