x

Оросын тал төмөр замын ямар төслүүдэд хамтрах сонирхолтой вэ?

Mongolian Mining Journal

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.  Өнөөгийн байдлаар Монгол, Оросын талын хувь оролцоотой аж ахуйн ганц нэгж “Улаанбаатар төмөр зам” ХНН бөгөөд шинээр барих төмөр замын төслүүдэд Оросын тал хамтрах талаар хаалттай хуралдаанаар санал солилцсон байна.

Айлчлалын үр дүнгийн талаар хоёр улсын Төрийн тэргүүн нар мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөгч “ОХУ-ын Засгийн газраас бидний хүсч байгаа 100 тэрбум рублийн экспортын зээлийг "Улаанбаатар төмөр зам" хамтын нийгэмлэгийн дүрмийн санг нэмэх, Зүүнбаян-Ханги чиглэлийн шинэ төмөр зам барихад авах сонирхлоо Монголын тал илэрхийллээ.

2018 оны зургаадугаар сард Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Транзит тээврийн гэрээ нь энэхүү боломжийг бидэнд нээсэн билээ. Бид Алс Дорнодын Зарубина боомтыг эзэмшдэг ОХУ-ын Беско компанитай хамтран ажиллахаар тохиролцож, шинээр терминал барих урьдчилсан ТЭЗҮ-ийг хийж дуусгаад байна” гэж мэдэгдсэн юм.     

Монголд шинээр баригдах төмөр замын төслүүдэд хамтран ажиллах талаар Оросын талтай санал солилцсон тухай Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Хойд хилээс урд хил хүрэх чиглэлийн босоо тэнхлэгийн төмөр замын суурь бүтцийг янзлах, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх, мөн боловсон хүчнийг бэлтгэх дадлагажуулахад анхаарах талаар шинэчлэх асуудлыг ярилцсан.

Мөн шинэ төмөр замын асуудлаар хэд хэдэн санал солилцсон. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замд оросын тал оролцох, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын рельс төмрийн Оросын талаас нийлүүлэх болоод мэргэжлийн туслалцаа мэдлэг үзүүлэх, цаашлаад Арцсууриас нааш татах Олон Овоот чиглэлийн төмөр замд хамтран ажиллах, Кызыл-Курагино чиглэлийн төмөр замтай холбох талаар нэлээд яриа хийгдлээ” хэмээн айлчлалын үеэр МҮОНТ-д өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Эргэн сануулахад, 2014 оны есдүгээр сарын 3-нд Монгол Улсад хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалын үр дүнд байгуулсан хэлэлцээрт төмөр замын тодорхой ганц чиглэл туссан нь “Салхит-Эрдэнэт салбар төмөр замын шугамыг баруун хойд чиглэлд үргэлжлүүлэн Монгол Улс, ОХУ-ын хилд хүргэж, ОХУ руу төмөр замын шинэ гарц нээх, улмаар ОХУ-ын Тува улсын Кызылтэй холбосноор Оросын уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д гаргах шинэ зам бий болгох” тухай тэмдэглэгдсэн байдаг.

2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд анх Монгол Улсын Засгийн газар 50-100 тэрбум рублийн хөнгөлөлттэй зээл ОХУ-аас хүссэн тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны XX хуралдааны протоколд тэмдэглэгдсэн байдаг. Тухайн үед зээлийн хөрөнгийн зарцуулалт тодорхойгүй шалтгаанаар Оросын тал татгалзсан тухай мэдээлэл цацагдаж байсан. Энэ тухай Монгол Улсад ОХУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “Багагүй хугацаанд яригдаж байгаа Орос улсаас олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг Монгол улс төмөр замын дэд бүтэц, Улаанбаатар хотын ДЦС-ын шинэчлэлд зориулна гэсэн тодорхой санал тавьсан. Одоогоор хоёр улсын Сангийн яам энэ асуудлыг хамтран судалж байна” хэмээн 2018 онд MMJ сэтгүүлд өгсөн ярилцлагдаа дурдаж байв.

2018 оны зургаадугаар сарын 8-нд Улаанбаатар хотноо зохиогдсон “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээний хүрээнд “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээврийн нөхцөлийн тухай” хэлэлцээрийг Монгол, Оросын Засгийн газар хооронд үзэглэх ёслол болсон билээ. Хоёр улс харилцан дамжин өнгөрөх тээвэрт ННТ-аас 66.4%, чингэлэг тээвэрт 52%-ийн хөнгөлөлт үзүүлэх бөгөөд хөнгөлөлттэй тарифыг 25 жил тогтвортой байлгахаар хэлэлцээрт тусгасан юм.

2018 оны зургаадугаар сарын 29-нд УИХ-ын чуулганаар “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”- ын баримт бичгийг батлах тухай УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тогтоолын төсөл батлагдсан. Нэмэлт өөрчлөлтөөр төмөр замын бодлогод Эрдэнэт-Арцсуурь, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын хоёр чиглэлийг нэмж тусгасан. Ингэснээр “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын  II шатанд баригдах Нарийнсухайт-Шивээхүрэн 45.5км, Тавантолгой- Гашуусухайт 267км, Хөөт-Тамсагбулаг-Нөмрөг 380км, Хөөт –Бичигт 200 км   зэрэг 900  км дээр нэмээд Эрдэнэт-Арцсуурь 780км болон Зүүнбаян-Ханги 280км  нийтдээ 1900 орчим км зам болж өөрчлөгдсөн юм.

2019 оны тавдугаар сарын 24-нд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын шав тавих ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцсон юм. Энэхүү чиглэлд төмөр замын шавыг хоёр дахь удаагаа тавьж буй. Тодруулбал, 2011 онд “Шинэ төмөр зам” төслийг Дорноговь аймгаас эхлүүлэхээр болж Сайншанд сумын нутагт “Хар тойром” хэмээх  газар төслийн шав тавих ёслол болж байсан билээ. Монгол Улсын “Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын I үе шатанд нийт 1100 орчим км барихад Тавантолгой-Зүүнбаян чиглэл туссан.    

ОХУ-ын Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалын хүрээнд нийт 10 баримт бичгийг талууд үзэглэв.

  1. Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ
  2. Терроризмтой тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  3. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  4. Монгол Улсад цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн үйлчилгээг сунгах тухай Засгийн газар хоорондын протокол
  5. Монгол-Оросын улсын хил дээрх Хиагт-Алтанбулаг олон улсын авто замын хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын протокол
  6. Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, ОХУ-ын Холбооны гаалийн алба хоорондын стратегийн хамтын ажиллагааны 2020-2024 оны төлөвлөгөө
  7. Монгол Улсын Ашигт малтмал, газрын тосны газар ОХУ-ын "Росгеологи" ХН-ийн ТӨК хоорондын хэлэлцээр
  8. "Монгол шуудан" хувьцаат компани ОХУ-ын "Орос шуудан" холбооны төрийн нэгдсэн үйлдвэр хоорондын стратегийн хамтын ажиллагааны нэгдсэн хэлэлцээр
  9. “Эрдэнэс Монгол” ХХК ОХУ-ын “Россети” олон нийтэд нээлттэй ХН хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг
  10.  "Ди Би Эм Ассет Менежмент ҮЦК" ХХК болон ОХУ-ын Шууд хөрөнгө оруулалтын сан хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • OYUN (105.119.29.230)
    Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
    2026 оны 04 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой 1 цаг 30 мин Пакс Глобалика (Pax Globalica) 1 цаг 41 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна 2 цаг 4 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ 2 цаг 40 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ 2 цаг 44 мин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Ж.Баярмаа, Г.Хосбаяр, Р.Сэддорж, Ш.Бямбасүрэн нарыг сонголоо 2 цаг 58 мин Цахим дээрэлхэлт ганц Монголын биш дэлхийн хүүхдүүдийн зовлон болж байна 3 цаг 7 мин Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2112 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ 3 цаг 48 мин ДАКАР 2026: Т.Төгсхүслэн залуучуудын олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ 3 цаг 52 мин А.Меркель: Эмэгтэй хүн дараагийн ерөнхийлөгч болох ёстой 3 цаг 58 мин “Мэдлэ” цахим сургуулиар дамжуулан гадаадад амьдарч буй хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэв 4 цаг 3 мин Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ 4 цаг 9 мин Шатрын УАШТ-д олон улсын мастер С.Ган-Эрдэнэ, их мастер Б.Мөнгөнзул нар түрүүллээ 4 цаг 13 мин Тив дамнасан Истанбулын марафонд Кенийн тамирчин түрүүллээ 4 цаг 24 мин Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ 5 цаг 29 мин Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ 5 цаг 37 мин Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв 6 цаг 2 мин Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баасан гаригт гарчээ… 6 цаг 43 мин МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 07 мин Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ Уржигдар 13 цаг 16 мин
iИх уншсан
НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрд... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тод... Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ...
Top