x

"Эрдэнэт"-ийг барьцаанд тавьсан Ш.Батхүү, Д.Сугар, Ч.Ганзориг нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байна

-Өнгөрсөн гурван сард нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлсэн ч өнөөдрийг хүртэл шүүх хавтаст хэргийг АТГ-т өгөлгүй хадгалсаар байгаа гэнэ-

Хууль, шүүх, прокурорынхон төдийгүй ард иргэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, энэ УИХ, Засгийн газраас нэг зүйлийг багагүй хугацаанд харж, горьдож, хүлээж байна. Уг нь туршлагатай улстөрч Ц.Нямдорж энэ зэргийн юмыг дор нь л зүтгүүлчихдэг шударга хүн сэн.

Гэтэл тэр Эрүүгийн багц хуульд дахин нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг л бат гэгч нь хав дарчихаад, “явуулдаггүй дээ”.

Хууль зүйн сайд тэргүүтний явуулж өгөхгүй байгаа хуулийн төслийг баталчихвал олон авлигач, төрийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглагчдад зохих хариуцлагыг нь ногдуулах, бусдад нь хатуу сануулга болох учиртай юм.

Бүр тодруулбал, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн нэгдүгээр бүлгийн 1.10.2-т “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.

Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож, уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолно” гэж хуульчилсныг зүйд нийцэхээр өөрчлөн батлах шаардлага байгаа билээ.

Энэхүү хуулийн заалт нь цагаан захтнуудад ял завших таатай нөхцөл болоод байгааг олон хуульч, өмгөөлөгч, цөөнгүй улстөрч батлан ярьж буй. Гэвч хуулийн шинэчилсэн хувилбарыг эрх бүхий албан тушаалтнууд гацаанд оруулчихаад ямар нэгэн сайн цагийг хүлээгээд байх шиг таг чиг.

Одоо ийм байдлаар хэдхэн хоног өнгөрөхөд л хамгийн наад зах нь “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банканд барьцаанд тавьж, их хэмжээний зээл авсан “Жаст”-ын Ш.Батхүү болон түүний хамсаатан хэмээн нэрлэгдээд байгаа ТӨХ-ны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Г.Амарбат тэргүүтэй албан тушаалтнуудын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, тэдэнд хамаарах хэрэг хэрэгсэхгүй болно. 

Магадгүй үүний тулд л өнгөрсөн гуравдугаар сард Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон Ш.Батхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан бололтой.

Мөн эх сурвалжууд “Эрдэнэт”-ийн хэрэгтэй холбоотой сэжигтнүүд ээлж дараалан ямар ч ач холбогдолгүй зүйлсээр удаа дараа гомдол гаргаж, мөрдөн байцаалтаа улам бүр сунжруулан, чадлынхаа хэрээр удаашруулж байгааг онцолж буй нь ч санамсаргүй хэрэг биш биз ээ. Өөрөөр хэлбэл, бүтэн таван сарын хугацаа өнгөрөөд байхад уг хэрэг мөрдөн байцаалтын шатандаа гацсаар байгаа юм.

Уг нь бол манай улсын мөрдөн байцаагчдад цөөнгүй жил шалгасан энэ мэт хэргийг хамгийн удаандаа гурван сарын хугацаанд шалгаад дараагийн шатанд шилжүүлчих туршлага бий.

Үүнтэй холбоотойгоор цөөнгүй хуульч “Ш.Батхүү хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацаагаа дуусахыг хүлээж, Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй саатуулах үүргийг Ц.Нямдорж хариуцаж байгаа” хэмээн олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж байгаа нь ч оргүй яриа биш бололтой.

Ганц Ш.Батхүү ч биш өдгөө улсад их хэмжээний хохирол учруулсан цөөнгүй төрийн албан тушаалтан, авлигач хэргийнхээ хөөн хэлэлцэх хугацааг дуусахыг хоног тоолон хүлээн гадуур байцаагдсан болж, хавтаст хэргүүд нь хэн нэг мөрдөгчийн ширээний нүдэнд бат найдвартай хадгалагдаж байгаа.

Эдгээрийн тэргүүн эгнээнд Хөгжлийн банкны хэрэг, 60 тэрбум, ЖДҮ, офшор, АСЕМ гэх мэт дуулиантай, олон том хэрэг жагсаж буйг мартаж болохгүй. Үүнийг зарим улстөрч, УИХ-ын гишүүд, хуульчид, хэвлэлийнхэн удаа дараа сануулж, УИХ дахь нэр бүхий эрхмүүд Эрүүгийн тухай хуульд оруулах өөрчлөлтийг зориуд гацааж суугааг хэлдэг ч тусыг ололгүй өнөөдрийг хүрээд байгаа билээ.

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУСАХ ШИЙДВЭРИЙГ ТУРШИЖ ҮЗСЭН ҮҮ

Биднийг “Энэ хуулиа өөрчлөөд өгөөч. Тийм, тийм хүмүүс ял завших гээд байна” хэмээн гуйж, гувшихаас хэтрэхгүй хүлээх зуурт хоёр жилийн өмнө Эрүүгийн тухай хуульд дээрх “но”-той заалтыг түвэггүйхэн шургуулж амжсан нэр бүхий эрх ашиг нэгтэй хүмүүс өнөөх заалтаа туршиж үзсэн шиг сууж байна гэхэд хилсдэхгүй.

Тодруулбал, тэд өнгөрсөн дөрөвдүгээр сард Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Хэлтсийн дарга Н.Баярсайхан, Г.Элдэв-Очир, С.Бүрэнтөгс нарын 25 хүнд холбогдох 700 гаруй сая төгрөгтэй холбоотой хэргийг хэлэлцээд, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Энэ мэт цөөнгүй хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хаагдсан байдаг. Хэдийгээр Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан “МХЕГ-ын газрын дарга асан нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг дахин шүүхээр хэлэлцүүлнэ” хэмээн мэдэгдээд байгаа ч хуульд өөрчлөлт оруулахаас нааш энэ байдал өөрчлөгдөхгүй гэдгийг судлаачид хэлж байна.

Нэг талаас мөрдөн байцаагчид хэргийн материалыг хангалттай бүрдүүлж хэргийг нотолдог боловч нөгөө талаас хөөн хэлэлцэх хугацаа дууссан л бол ямар ч хэрэг нотлоод нэмэргүй гэсэн үг.

Гэхдээ үнэн хэрэгтээ үүн ий цаана эрх ашиг бүхий албан тушаалтан, улстөрчид “Иймэрхүү хэргийг ингэж шийдвэрлэвэл олон нийт хэрхэн хүлээж авах нь вэ” хэмээн тандаж, нөгөө талаар ийм шийдвэрт ард иргэдийг дасгах бохир механизмаа хэрэгжүүлж байхыг үгүйсгэх аргагүй.

Дээрх хуулийн заалтыг өөрчлөн засахгүй энэ хэвээр үлдээвэл энэ мэт эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний авлигын хэрэгт холбогдсон цагаан захтнуудтай холбоотой хэргүүдийн хэд нь “Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болохыг таашгүй.

Уг нь одоогоос хоёр сарын өмнө Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгохоор тусгаад байгаа болно.

Тухайлбал, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна” гэх тайлбар хэвлэлд өгсөн байдаг ч өнөөдрийг хүртэл өргөн барьсангүй.

Төгсгөлд нь дахин сануулахад, Эрүүгийн тухай хуульд 2017 онд нэмэлт, өөрчлөлт орж тус хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг одоогийн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж 2017 оны тавдугаар сард УИХ-ын дэд дарга байхдаа өөрчлөн баталсан байдаг.

Тэрбээр тус хуулийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж баталсан нь цагаан захтнуудын гэх авлига, албан тушаалын хэргүүдэд ял завших, хэргээс хуулийн хүрээнд цэвэрхэн мултрах боломж болоод байгаа билээ.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • GO Gan-Od (124.158.126.193)
    Улс Төрчидийн хамгийн адгийн үйлдэл нь Ард Түмнийхээ боломжийг хулгайлах явдал..ЖАСТ" Группийн ерөнхийлөгч ноён Ш.Батхүү нь Эрдэнэт Үйлдвэрийг Нефтээр хангаж байсан гавьяатан ..Монголын том эдийн засагчдийн нэгэн төлөөлөл гэж би ойлгодог ..Жирийн нэгэн бизнесмений бүтээн байгуулалтанд .. зүгээр л Улс Төр оролцчихсон тэгээд л "Хонгилынхон" ашиглачихсан л байхгүй бодит үнэн нь л ердөө л энэ Хэн хүнийг одоо цагт яаж ч буруутгадаг цаг үе!! 21 аймагт махны чиглэлийн үйлдвэрүүд барьж босгосон байхад Улс хурааж авах нэрээр Хятадуудад үнэгүйдүүлж зарчихсаныг Ард Түмэн мэдэхгүй л дээ https://youtu.be/aVpBq1aM5K
    2019 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.21.105.12)
    Ганзориг хамаагүйэ.харин ч эрдэнэтийн үйл ажиллагааг сайжруулсан ганц дарга нь.Орсууд үнэлсэн юм шүү
    2019 оны 09 сарын 05 | Хариулах
iШинэ мэдээ
МИАТ компани "Өгэдэй хаан" нэртэй Б737-8МАХ онгоцоо маргааш хүлээж авна 48 мин Цахилгааны төлбөрийг 12 дугаар сарын 1-нээс шинэ дансаар хүлээн авна 55 мин Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны сүүлийн башё өндөрлөлөө 1 цаг 8 мин Окинавагийн Шюри ордны гол танхимыг сэргээн засварлаж дуусчээ 1 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 1 цаг 26 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 1 цаг 30 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 1 цаг 41 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 1 цаг 48 мин “Кибер тусгаар тогтнол-2026” форум болж байна 2 цаг 2 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 4 цаг 19 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 6 цаг 11 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 6 цаг 29 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 8 цаг 22 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 22 цаг 15 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 23 цаг 56 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 17 цаг 25 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо Өчигдөр 17 цаг 06 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top