x

Хуульчлагдсан дээрэм буюу У.Хүрэлсүхийн долоо хоног

Өнгөрөгч долоо хоног манай Засгийн газрын хувьд жинхэнэ утгаараа улаан цайм “дээрмийн” долоо хоног болж өнгөрлөө. Даваа гаригт Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Тагнуул, цагдаагийн удирдлага, мэргэжлийн хяналтынханд үүрэг өгч Тост, Тосон бумбад олборлолт явуулж байсан “Сауд Гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлан үйл ажиллагааг нь зогсоов. Лхагва гаригт Байгаль орчин, аялал жууллалын сайд Н.Цэрэнбат нэг удаагийн шийдвэрээр 23 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлав. Баасан гаригт дахин нэг компанийн лицензийг...

“Сауд Гоби коэл транс”-ийн гүйцэтгэх захирал Д.Буянбат тус компанид ажиллаж байсан 400-гаад ажилчин ажлын байргүй болсон талаар мэдээлсэн. Харин үлдсэн 24 компани хэдэн ажилчинтай байсан, хэд нь ажилгүй болсон талаар Засгийн газар мэдээлсэнгүй. Учир нь Засгийн газарт энэ хамаагүй бололтой.

2000-аад онд нэг онигоо яригддаг байсан даа. Америкийн Элчин сайд манайд ирээд Ерөнхий сайдаас асуужээ.

-Танай хүмүүсийн сарын орлого хэд вэ?

-300 доллар...

-Зарлага нь хэд вэ?

-600 доллар...

-Үлдсэн 300 доллараа хаанаас яаж олох вэ?

-Тэр нь бидэнд хамаагүй...

Ерөнхий сайд эргүүлээд асууж.

-Танай хүмүүсийн сарын орлого хэд вэ?

-3000 доллар...

-Зарлага нь хэд вэ?

-1000 доллар...

-Үлдсэн 2000 доллараа юунд зарцуулдаг вэ?

-Тэр нь бидэнд хамаагүй...

Яг үнэндээ бол энэ ямар нэг онигоо биш, гашуун үнэн байлаа л даа. Одоо ч хэвээрээ гэдгийг болж буй үйл явдлууд нотолж байна. Иргэд нь орлоготой байна уу, үгүй юу, ар гэр, ам бүлээ яаж тэжээх нь манай Засгийн газарт хамаагүй. Шударга ёсыг тогтоох нь чухал. Тэр шударга ёс нь хуульд нийцэж байна уу, үгүй юу гэдэг ч бас хамаагүй. Хамгийн гол нь дийлэнх олонхид таалагдаж байх нь чухал. Олонхи нь харин өөрөөс нь арай илүү амьдарч байгаа нэгнийг үргэлж үзэн яддаг. Мөнгөтэй нь атаархаад үзэхгүй, мөнгөгүй нь өширхөөд үзэхгүй.

Сая Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Тост, Тосон бумбын лицензийг цуцлахад хүргэсэн Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэн н.Нямдаваагийн бас нэг бичлэгийг /хүрз бариад цооног ухаж байгаа/ олон нийтийн сүлжээнээс зарим нь олж харсан байх. Өөрөө бол нинжа л юм билээ л дээ.

Нинжа гэдэг нь зөвшөөрөлгүй алт ухдаг нийгмийн хэсэг бүлгийг хэлдэг гэдгийг эрх биш мэдэх байх. Ямар ч татвар төлөхгүй, байгаль орчны нөхөн сэргээлт энэ тэр хийхгүй, тийм үүрэг ч хүлээгээгүй. Албан ёсны зөвшөөрөлтэй компаниудаа яг саяынх шиг байдлаар шантаажилж, шахаж гаргаад өөрсдөө араас нь ухдаг. Байгаль хамгаалах хөдөлгөөн өрнүүлээд байгаа манай нөхдийн дийлэнх нь тийм л зорилготой.  Гэтэл манай Ерөнхий сайд яасан байхнав?  

У.Хүрэлсүх Б.Чойжилсүрэн хоёрын дунд чухам юу болсныг мэдэхгүй ч нэг л зүйл тодорхой. Монголд байгалийн баялгийн дахин хуваарилалт явагдаж байна. Өмнө нь MCS, “сахал” Д.Эрдэнэбилэг, МАК-ийн Б.Нямтайшир гэх мэт “акул”-ууд Монголын бүх баялгад эзэн суугаад байв. МАК компанийн эзэмшилд байдаг лицензийн тоо гэхэд гуч хол гарсан тооны юм дуулддаг. Зөвхөн нэг компанид шүү дээ. Мэдээж үүнийг сугалаагаар аваагүй нь тодорхой.

Тухайн үеийн эрх мэдэлтнүүдтэй ойр байсан, шадарлаж явсан, хаялгийг нь өгсөн нөхөд хамгийн их баялгийн эзэн болсон. /Энд хэн нь сайн бизнесмэн болох тухай сэдвийг хөндсөнгүй/ Улстөрчдийн нөлөөн дор баялгийн эзэн болсон гэсэн үг. Тэр нөлөөтэй явсан нөхдийг манайхан өнөөдөр нийтэд нь “МАНАН” бүлэглэл гэж нэрлээд байх шиг байна. Харин одоо дараагийн үе нь “МАНАН”-таж эхэллээ. Шударга ёсыг тогтоох нэрийн дор байгалийн баялгийн дахин хуваарилалт эхэллээ. Ингэхдээ хууль хүчний байгууллагуудыг ашиглаж байна. Өмнө нь ч ашиглаж байсан, гэхдээ түүнийгээ олон нийтэд ил цагаан харуулдаггүй байв. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх анх удаа нийтэд ил тод зарлаж байгаад тагнуул, цагдаа, дотоодын цэргийг хөдөлгөж байгаад ордуудыг төрд хурааж байна. Сонгуулийн өмнө нь шинэ эзэддээ очих биз.

Уг нь бол байгаль орчны нөхөн сэргээлт хийхгүй байна, уул уурхайн компаниуд стандарт хангахгүй байна гэдэг шүүмжлэл шинэ юм биш. Уул уурхай хөгжиж эхэлснээс хойш сүүлийн 20 жил чих дүлийртэл хашгирч байгаа сэдэв. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдаад хоёр жил болоход лав энэ талаар юу ч хийгээгүй. Хуруугаа ч хөдөлгөөгүй. Яг үнэндээ тэднийг стандартын дагуу ажиллаж байна уу, байгаль орчин бохирдуулж байна уу, нөхөн сэргээлтээ хийж байна уу? гэдгийг хянах үүрэг нь төрд өөрт нь байгаа. Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны яам гээд үүрэг хүлээсэн нөхөд нь ажлаа хийдэггүй, авилгад автсанаас болж байдал иймдээ тулсан хэрэг. Харин төрийн албыг сахилга хариуцлагатай болгоно, төрд үүрэлсэн авилгыг таслан зогсооно гэж амлаж засаг авсан Ерөнхий сайд энэ хугацаанд юу хийсэн бэ?

Хувийн компани бол мэдээж ашгаа л бодно, зардлаа татана. Харин тэгэх явцдаа стандартаа мөрдөж, хуулиа биелүүлж байна уу, үгүй юу гэдгийг хянах үүрэгтэй хүмүүс бол төрийн албан хаагчид, хууль хяналтынхан. Тэр хүмүүс нь ажлаа хийж чадахгүй, хийх хүсэлгүй байхад дан ганц хувийн хэвшилтэй байлдаад үр дүнд хүрэх үү? Эсвэл хамаг байдаг татвар төлөгчдөө хөөж гаргаад, эдийн засгаа элгээр нь хэвтүүлээд явах гэж байна уу?

“Шударга ёсоор” халхавчилсан шинэ, хуучин хоёр бүлэглэлийн дунд хамгийн их хохирч байгаа хүмүүс нь дундаж ангийнхан. Аж ахуй эрхлээд, чадан ядан татвараа төлөөд, ар гэрээ аваад явж байгаа нийгмийн дундчууд. Монголын эдийн засгийн 80 хувь нь уул уурхай. Үлдсэн нь тэднээс хамааралтай бизнес эрхэлж байгаа. Уул уурхайгаас орж ирсэн мөнгөөр монголчууд барилга барьж, зам тавьж, хувийн сургууль байгуулж, тэнд суралцаж байгаа хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлдөг. Хэрэв уул уурхай нь зогсвол монголчууд нийтээрээ “банкрот” /дампуурал. Одоо “дефолт” гэж ярьдаг болсон/ болно.

Тиймээс баялгийг хэн эзэмшиж байгаад бус, хэрхэн эзэмшиж, ашиглаж байгаад асуудал байна. Үүнийг хянах цагдах үүрэг нь Засгийн газар, түүний хүний нөөцөд бий. Өөрөөр хэлбэл У.Хүрэлсүхэд өөрт нь байгаа. Тийм атал өөрөө ажлаа хийгээгүйн төлөө өрөөл бусдыг нураагаад, хураагаад, шатаагаад байх нь шударга уу?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.125)
    Нэр хүнд олж л байвал ард түмний амьдрал хамаагүй бололтой. Үнэхээр ПОП юмаа
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
  • Enhaa (202.9.43.96)
    Hurelsuh zugeer socialaar ner hund olj avah gsn bodlogogui hun.
    2019 оны 08 сарын 26 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 11 цаг 17 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 11 цаг 49 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 12 цаг 17 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 12 цаг 33 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 13 цаг 23 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 15 цаг 29 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 15 цаг 43 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 16 цаг 20 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 16 цаг 32 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 16 цаг 40 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 17 цаг 55 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 19 цаг 12 мин “ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө 19 цаг 57 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 21 цаг 42 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ Уржигдар 19 цаг 03 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? Уржигдар 18 цаг 35 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой Уржигдар 14 цаг 32 мин Пакс Глобалика (Pax Globalica) Уржигдар 14 цаг 21 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна Уржигдар 13 цаг 58 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Уржигдар 13 цаг 22 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ...
Top