x

Аян замын тухай өгүүлэх хамгийн сонирхолтой 10 ном

Бүхнээ хаяад дэлхийг тойрохоор аялал хийх боломж тэр болгонд олдоод байдаггүй. Азаар адал явдал хайгчдад зориулан аялагчид мөн мэргэжлийн хүмүүс өөрсдийн сэтгэгдлийг өөрсдийн номнуудад бичдэг билээ. Та аялалд гарахад бэлэн үү?

"Мотоциклээр дэлхийг тойрсон нь" Чарли Бурмен, Юэн Макгрегор

Номонд жүжигчин Юэн Макгрегор, Чарли Бурмен нар 2004 онд Европын орнууд, Казахстан, Монгол, Орос, Америкаар аяласан тухай өгүүлдэг. Номын хэллэг нь уран сайхны өндөр төвшнийх бөгөөд тэр нь замын тэмдэглэлийг санагдуулна. Гэхдээ баатрууд аян замдаа тохиолдсон хүндрэл, ээдрээг номондоо түлхүү өгүүлжээ. Аялалдаа тэд олон орнуудын тухай тогтсон санаа бодлыг эвдэн тухайн орнуудыг шинээр ойлгуулж өгчээ.

"Их аян. Адал явлын хатан хаантай хамт дэлхийгээр аялах нь" Агата Кристи

Агата Кристи

Энэ ном нь Агата Кристи нөхрийнхөө хамт Африк, Шинэ Зеланд, Австрали, Хавай, Канадаар 1922 онд аялахдаа найз нөхөддөө бичсэн захидлын цуглуулгууд юм. Номыг зохиолч эмэгтэйн авсан олон гэрэл зургуудаар чимэглэжээ. Хэдийгээр захидлууд нь түүний адал явдлын номууд шиг эзэмдэхгүй ч гэсэн ажиглалт, хурц хэллэгүүд нь уншихад маш сонирхолтой.

"Бигль хөлөг онгоцоор дэлхийг тойрсон байгаль судлаачийн аялал" Чарлз Дарвин

Аялалынхаа үеэр өөрийн тэмдэглэлдээ хийсэн Дарвины олон тооны зургуудын нэг. Энд Галт газрын уугуулууд болох галт хүмүүс зурагджээ.

"Бигль" хөлөг онгоцоор дэлхийг тойрсон байгаль судлаачийн аялал ном нь Английн байгаль судлаачийн аян замын тэмдэглэл юм. Таван жилийн аян замдаа тэр Өмнөд Америкийн Ногоон хошууны арлууд, Галт газар, Фолкледын арлууд ба Шинэ Зеланд, Австрали, Кокосын арлууд Маврикийгээр аялсан юм. Дарвин замдаа тайралдсан бүгдийг маш ихээр сонирхож уугуулуудын амьдрал, ургамалын, амьтадынх нь талаар нэг бүрчлэн нарийнаар бичин үлдээсэн байдаг байна.

"Магелланы гавъяа" Стефан Цвейг

Фернан Магеллан, XVI зууны эхэн үеийн номын зураг

Алдарт далайчны түүхийг Австрийн нэртэй зохиолч Стефан Цвейг өгүүлж байна. Фернан Магелланы нэрнээс өөр зүйлийг мэдэхгүй хүмүүс олон. Гэхдээ энэ номтой танилцсанаар цуутай газар зүйн нээлт хийгдэж байсан ба тэр ээдрээтэй цаг үе, нөхцлийг мэдэх боломжтой болж байна. Магелланы бодит хөргийг бичихдээ тэр намтрын баримтууд, деталиар дараагүй бичжээ.

"Фрегат хөлөг Паллада" Иван Гончаров

"Фрегат Паллада" нь Иван Гончаров энэ хөлөг онгоцоор 1850-иад онуудад аяласан сэтгэгдлийн өгүүллэгүүдийн түүвэр юм. Энэ аянаараа тэр Япон, Солонгос, Индонези зэргийн Азийн орнуудаар аялажээ. Зохиогч үзсэн харснаа амьд хэлээр маш гоё бичсэн байдаг. Энэ ном уншсаны дараа танд аялах сэтгэгдэл төрнө дөө.

"Өөрийн эрэлд, дэлхийг явгаар тойрсон хүний түүх" Жан Беливо

Жан Беливо Манхэттенд, 2000 он

Шинэ мянганы эхээр 45 настай канад хүн Жан Беливо Монреаль дахь өөрийн гэрээс гараад явгаар Нью-Йорк руу явжээ. Тэр өөрийгөө олж тодруулахаар шийдсэн гэдэг. Тэр зугаалга нь 11 жил үргэлжилж, Беливо 64 орноор алхжээ. Номыг уншсаны дараа тэр амьдралын утга учраа олэ нээжээ гэх сэтгэгдэл төрөхгүй харин ном нь аялах сонирхлыг төрүүлнэ.

"Кларксоны хамт дэлхийгээр аялах нь: Үндэсний аяны онцлог" Жереми Кларксон

Жереми Кларксон

Британийн сэтгүүлч, телевизийн хөтлөгчийн ном авто сонирхогчдод маш таалагдана. Эх орондоо тэр Top Gear хөтөлбөрөөр алдаршсан хүн юм. Тэгээд л тэр энэ номондоо 11 орноор аялан тэдний авто машинууд ба үндэсний машин жолоодлогод нь онцгой ихээр анхаарлаа хандуулсан байв. Тэр өөрийн хурц тод хэллэгээрээ тэдэнд ханджээ.

"Дэлхийг 80 хоногт тойрсон нь. Миний анхны аялал" Жан Кокто

Жан Кокто

Францын зохиолч, кино зохиолч, найруулагч Жан Кокто 1936 онд найзынхаа хамт Жюль Верны номонд  гаргасан маршрутаар аялажээ. Ном нь эд зүйлийн онцгой талаас нь харсан, хүрээлэн буй орчны үзэсгэлэнг бишрэх эрмэлзлээр дүүрэн бөгөөд их хөнгөн сонирхолтой бичигджээ. Ном нь өнгөрсөн зууны Францын соёлын томоохон зүтгэлтэнтэй танилцуулна.

"Дэлхийгээр тойрсон аялал. Төгс хоолны эрэлд" Энтони Бурден

Энтони Бурден

Америкийн ерөнхий тогоочийн Энтони Бурдены ном нь нэн түрүүнд янз бүрийн орнуудын үндэсний хоолтой танилцах аялалд таныг урьж байна. Аялалдаа тэр янз бүрийн этгээд ч гэмээр бүх хоол ундыг амтлан сэтгэгдлээ бичжээ. Мөн тэрээр олон гайхалтай хүмүүстэй учран тэдний соёлыг бас номондоо жинхэнээр нь бичихийг эрмэлзжээ.

"Далайд ганцаараа" Анджей Урбанчик

Польшийн зохиолч өгүүлэл, сэтгэгдлээ энэ номонд цуглуулан гаргажээ. Номонд сүүлийн 100 жилийн дотор ганцаараа далайг гаталсан 70 хүний аялалыг өгүүлсэн байдаг. Эр зоригтнууд тэдний аялал намтар үнэхээр сонирхолтой.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 7 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 11 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 16 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 49 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2 цаг 24 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа
Top