x

ОБЕГ, Оюутолгой ХХК-тай хамтран ажиллана

ОБЕГ, “Оюутолгой” ХХК-тай гамшгаас хамгаалах, гамшгийн үед хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ.

Санамж бичигт ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес нар гарын үсэг зурсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд “Оюутолгой” ХХК-ийн уурхайн талбайд тохиолдож болзошгүй гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах юм. Мөн төрийн бусад байгууллагын туслалцаа, дэмжлэгийг шуурхай авах, гамшигтай тэмцэх талаар сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцоно. Түүнчлэн мэргэжлийн анги, аврах багуудын ажиллах журмыг хамтран боловсруулж хэрэгжүүлэх юм.

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид, Оюу толгойн гүний уурхайн аврах багтай туршлага солилцох хөтөлбөрийн хүрээнд уурхайн гүнд цуврал сургалтыг зохион байгуулж, харилцан туршлага солилцож байна.

Мөн “Оюутолгой” ХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажилладаг. Тухайлбал, Оюутолгойн Гэнэтийн ослын багийн хамт олон өөрсдийн санаачилгаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сумын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангид гал унтраах төхөөрөмжөөр тоноглогдсон тусгай зориулалтын “Хьюндай Портер” загварын автомашиныг хандивласан. Мөн сайн дурын аврагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилготой “Аврагчдаа аваръя” ой, хээрийн гал түймрээс сэргийлэх төсөлд нэгдэж зориулалтын хувцас хэрэгсэл хандивлаж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 3 цаг 41 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 3 цаг 48 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ...
Top