x

"Токио-2020" олимпод Монголын тамирчид "Мизуно" брэндийн хувцастай оролцохоор болжээ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногт Япон Улсад ажлын айлчлал хийж, салбарыг хөгжүүлэх олон асуудлаар чухал уулзалтуудыг хийлээ.

Эхний өдөр Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Масахико Шибаяаматай уулзав. Хоёр яамны хооронд 2017 оны хоёрдугаар сард харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэд хэдэн чухал асуудлыг хөндөв.

Тухайлбал, Багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, туршлага судлах богино, урт хугацааны сургалтыг хамтран зохион байгуулах, Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх мэргэжлийн хүрээнд соёлын өв, соёлын өвийн барилга байгууламжийг сэргээн засварлах мэргэжилтэн бэлтгэх хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Танигүчи Исаотай уулзав. Салбарын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Коосэн сургуулиудтай хамтран хэрэгжүүлж  буй “Коосэн” хөтөлбөрийг үргэлжлүүлэн цаашид  Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот болон Өмнөговь аймагт загварын коллеж нэмж байгуулахад  дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Энэ үеэр  хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдаж байгааг Японы Коосэн нийгэмлэгийн удирдлагууд онцолж байлаа.

Аж үйлдвэрийн салбарын хөгжлийн тэргүүн эгнээнд зогсох инженер, технологийн өндөр мэдлэг, практик дадлага туршлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилготой уг төсөлд  200 оюутныг хамруулахаар төлөвлөжээ. Одоогийн байдлаар 25 оюутан төгсөж, Япон улсад 88,  Коосэн сургуульд 27, бэлтгэл хөтөлбөрийн 1-2 дугаар дамжаанд 45 оюутан суралцаж байна.

Монгол оюутнуудыг 3 дугаар курсээс нь Япон Улсын Коосэн сургуульд шилжүүлэн суралцуулахын тулд ШУТИС-д 1.5 жилийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хоёр улирал хичээллэсний дараа оюутнууд механик, цахилгаан, электроник, мэдээллийн систем, хүрээлэн буй орчин, барилга, архитектур мэргэжлээс сонгодог юм.

Манай тамирчдын ёслолын хувцасны загварыг монгол уран бүтээлчид гаргаж, дотоодын компани урлана.

Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сузукитэй уулзаж олон асуудлаар санал солилцож, дэмжлэг хүслээ. Тухайлбал, Элчин сайдын яамны зүгээс Монголын үндэсний олимпын хороо, Монголын Паралимпын хороо, Биеийн тамир, спортын газартай хамтран хэрэгжүүлж буй Японы хотуудын "Хост таун" хөтөлбөр, олимпийн наадамд оролцох Монголын тамирчид, Олимпын үеэр Токиод Монголын талаас нээж ажиллуулахаар төлөвлөж байгаа "Монгол хауз" соёлын сурталчилгааны төсөл,  олимпийн нээлт, хаалтын аль нэг тоглолтод Монголын уран бүтээлчдээс оролцуулах зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сүзүки Монголын талаас санаачилга гаргаж, олимпын асуудлаар идэвхитэй ажиллаж байгаад талархаад, дэмжихээ илэрхийлэв.

Мөн "Токио-2020" олимпын наадамд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид "Мизуно" брэндийн хувцастай оролцохоор болж гэрээнд гарын үсэг зурлаа. Манай тамирчдын ёслолын хувцасны загварыг монгол уран бүтээлчид гаргаж, дотоодын компани урлах юм.

Хоол үйлдвэрлэлийн жишиг загвар орчныг бүрдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэд ерөнхийлөгч, хатагтай Н.Сузукитэй уулзлаа.

Манай улс энэ онд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийг баталж, сургууль бүр стандартын шаардлагад нийцсэн гал тогооны орчин бүрдүүлэх, 1-12 дугаар ангийн сурагчдад өдрийн хоолоор үйлчлэх, хоол зүйч, тогооч гээд мэргэжлийн хүний нөөц ажиллах эрх зүйн орчин бүрдүүлсэн гэдгээ танилцуулав.

Япон Улс сургуулийн хоолны газар, хоол, шим тэжээлийн стандарт, эцэг эхийн хяналт, оролцоог амжилттай нэвтрүүлж чадсан туршлагатай учраас хоолзүйч, тогоочийн сургалт, хоол үйлдвэрлэлийн жишиг загвар орчныг бүрдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Япон Улсын буцалтгүй тусламж, зээлээр Япон-Монголын сургалтын эмнэлэг, бага, дунд сургуулийн барилга барих, хүүхэд төвтэй боловсролыг дэмжих, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр нийт найман төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 8 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 17 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 22 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 24 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top