x

УИХ-ын дарга Г.Занданшатар чөлөөт бүс, хурдны замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах санал дэвшүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар манай улсад айлчилж буй БНХАУ-ын дэд дарга Ван Чишанийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар БНХАУ-ын нэр хүнд бүхий удирдагчтай уулзаж, танилцаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Бээжин хотын дарга, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Эдийн засгийн системийн өөрчлөлтийн танхимын дарга зэрэг нам, төрийн өндөр алба хашиж байх үедээ Монголын зочид төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн, монголчуудын сайн танил, дотнын анд нөхөр айлчлан ирсэнд баяртай байна гэлээ.  

Тэрбээр “Таныг түүхчийн мэргэжилтэй, улс түмнүүдийн түүх, соёлыг ихэд сонирхон судалдаг гэж сонссон. Тиймээс та айлчлалынхаа хугацаанд Төв Азийн нүүдлийн соёл иргэншил хэмээх эртний өвөрмөц соёл иргэншлийг өнөөгийн цаг үед өвлөн түүчээлж яваа Монголын ард түмний үндэсний баяр наадмыг шимтэн сонирхоно гэдэгт итгэж байна” гэв.

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань УИХ-ын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлж, БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ли Жаньшугийн мэндчилгээг уламжиллаа.

Тэрбээр энэ жил Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгааг тэмдэглэж, энэ удаагийн айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэж байна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Манай хоёр улс бол мөнхийн хөрш. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70, “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ”-ний 25  жилийн ой тохиож буй энэ жил хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд олон чухал үйл явдал, арга хэмжээ тохиож байна. 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр Монгол Улс, БНХАУ-ын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлд хүргэн хөгжүүлэхээр хоёр тал санал нэгтэй тунхагласан. Монгол, Хятадын олон талт харилцаа, хамтын ажиллагаа энэ стратегийн түншлэлийн үндсэн дээр идэвхтэй урагшлан хөгжиж байгаад Монголын тал сэтгэл хангалуун байдаг” гэв.

БНХАУ хөгжин цэцэглэж, бүс нутаг, тив, дэлхийн бодлого, хөгжилд нөлөө бүхий оролцоотой болж байгааг монголчууд анхааралтай ажиглаж байдаг гэдгийг тэрбээр тэмдэглээд, “БНХАУ хөрш зэргэлдээ улс орнуудтай тогтоосон харилцаагаа онцгой анхаарч “найрсаг дотно, чин сэтгэлээсээ, харилцан ашигтай, хамтын хүртээмжтэй байх” зарчмыг дэвшүүлэн баримталж ирсэнд бид талархалтай байдаг” хэмээн онцоллоо.

Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрэн өргөжиж, олон тооны, томоохон бүтээн байгуулалтын төслүүд дэх хамтын ажиллагаа бодитой биелэн хэрэгжиж байгаад Монголын тал сэтгэл хангалуун байгааг тэмдэглэв.

БНХАУ-ын дэд дарга Ван Чишань хоёр орны харилцаа 70 жилийн хугацаанд тодорхой сорилтуудыг туулж, амжилттай хөгжиж байгааг тэмдэглээд, “Бид шинэ гараа, шинэ боломжуудын өмнө байна. Боломж нөөцөө сайн ашиглаж, Иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах нь чухал юм” гэж онцоллоо. Тэрбээр улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлж, хууль тогтоох байгууллагуудын харилцааг хөгжүүлэн, төрөө засах, хууль тогтоох ажлын туршлагаа харилцан солилцох, худалдаа, эдийн засгийн харилцаанд боломжоо сайн ашиглах замаар илүү үр дүнд хүрэх, ард иргэд, байгууллага хоорондын харилцааг хөгжүүлэх, хүмүүнлэгийн солилцоог идэвхжүүлэх зэрэг асуудлуудыг хөндөж ярилаа.

Ноён Ван Чишань Хятадын онцлогтой социализм шинэ эриний гараанд гарч, хөгжлийн өндөр хурдцаас өндөр чанарт шилжих, нийлүүлэлтийн бүтцэд өөрчлөлт хийж, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх замаар өндөр технологи, иннновацийг эзэмшсэн улс орон болох зорилтыг хэрэгжүүлж байна. БНХАУ тогтвортой хөгжих нь дэлхийн улс орнуудад, түүний дотор Монгол Улсад ч сайн нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна гэв. Түүнчлэн “Бүс ба зам” зэрэг хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн стратегиа уялдуулж, шинэ амжилтад хүрэх нь хоёр орны эрх ашигт нийцнэ гэдэгт итгэж байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд худалдааны болон худалдааны бус саад хязгаарлалт байхгүй байх нь чухал гэдгийг тэмдэглэлээ.

Тэрбээр УИХ-аар гэрээг нь соёрхон батлахаар төлөвлөж буй Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтарсан чөлөөт бүсийн асуудал болон Алтанбулаг-Замын-Үүдийн олон улсын хурдны замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах, БНХАУ-ын Ардын банктай хийсэн Монголбанкны своп хэлцлийн төлбөрийг хөгжлийн зээл, концесс зэрэг боломжтой хэлбэрээр дээрх замын бүтээн байгуулалтад ашиглах саналыг анхааралдаа авахыг Дэд дарга Ван Чишэнээс хүслээ.

Ноён Ван Чишань своп хэлцлийн төлбөрийг бүтээн байгуулалтад ашиглах саналыг хоёр орны Төвбанк харилцан ярилцаж шийдэх боломжтой гээд, хилийн бүсийн боомтуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь бодит амьдралаас урган гарч байгаа зорилт учраас хоёр тал чухалчлах ёстой гэдгийг онцлон тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 4 цаг 15 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 5 цаг 57 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 6 цаг 27 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 6 цаг 46 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 10 цаг 17 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 10 цаг 24 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 10 цаг 29 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 12 цаг 9 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 12 цаг 18 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 12 цаг 26 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 12 цаг 32 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 12 цаг 51 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 13 цаг 11 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 13 цаг 16 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 13 цаг 21 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 13 цаг 26 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 13 цаг 47 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 14 цаг 34 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 15 цаг 18 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Өчигдөр 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top