x

"The Hu" хамтлагийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагналаа

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан "The Hu" хамтлагийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагналаа. Шагналыг энэ сарын 10-нө өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн ордны ёслол хүндэтгэлийн цогцолборт гардуулав.

"The Hu" хамтлаг саяхан Европын 13 оронд 23 тоглолт зохион байгуулж, дэлхийн томоохон найман рок хөгжмийн наадамд оролцож, нийт 200 мянга гаруй үзэгчдэд ая дуугаа өргөжээ. Дэлхий даяар нэр хүнд нь тархан мандаж буй тус хамтлагийн Монгол Улсыг дэлхийд сурталчилж буй гавьяаг нь үнэлж дээрх шагналыг гардуулжээ.

Тус хамтлагийн гишүүд Европын орноор хийсэн аялан тоглолтоо дуусгаад эх орондоо энэ сарын 8-нд ирсэн бөгөөд өчигдөр Нийслэлийн дээд шагнал "Хангарди" одонгоор шагнуулсан. Мөн өнөөдөр тус хамтлагийн гишүүд “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулаад буй юм.

Шагнал гардсаны дараа "The Hu” хамтлагийн ахлагч Ц.Галбадрахаас Европын орноор аялан тоглосон талаарх сэтгэгдлийг нь сонслоо. 

Тэрбээр, “Бидний хамгийн анхны олон улсын тоглолт маш гайхамшигтай эхэлсэн. Дэлхийн алдартай наадамд анх удаа оролцож үзлээ. Бие даасан тоглолтын тасалбар тоглож эхлэхээс өмнө дууссан байсан. Тоглож эхлэх бүрт олон мянган хүмүүс “Хү, Хү” хэмээн нэгэн зэрэг орилж сэтгэлийн тэнхээ өгч байлаа. Европын Рокын парк наадмыг бид эхлүүлсэн. Тус наадмын эхэнд 75 мянган хүн цуглаж, хүмүүсийн сэтгэлийн хөдлөл их байсан нь сүүлийн 10 жилд байгаагүй тохиолдол гэж зохион байгуулагчид хэлж байсан нь бидэнд маш том урам өгсөн юм. Цаашид Монгол Улсынхаа түүх, өвөг дээдсийнхээ үлдээсэн язгуур урлаг, өв соёлоо дэлхийд мандуулахын төлөө “Хү” хамтлаг зорих болно” гэв.

Мөн "The Hu" хамтлагийн продюсер Б.Дашдондогтой ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-Юуны өмнө Үндэсний их баяр наадмаар шагнал хүртэж байгаад баяр хүргэе. Та бүхэн наадмын нээлтэд оролцож ая дуугаа өргөх боломжтой юу?

-Бид АНУ-ын “Eleven seven music entertainment” компанитай гэрээтэй ажилладаг. Энэхүү гэрээний дагуу тухайн компанийн төлөвлөгөөний дагуу ажиллана. Энэ жилийн наадмын нээлтэд оролцохгүй болсон шалтгаан нь тухайн “лабел”-ээс бидэнд зөвшөөрөөгүй. Ирэх жилийн наадмын нээлтэд оролцоно гэдэгт итгэлтэй байна.

-Саяхан Европын орноор аялаад ирсэн сэтгэгдлээ хуваалцбал?

-Европын 13 орноор 23 удаа тоглож, 200 мянга гаруй хүнд уран бүтээлээ түгээсэн байна. Үүнээс гадна дэлхийд нэр хүнд бүхий найман рок хөгжмийн наадамд оролцсон. Англи улс бол Рок хөгжмийн урсгалыг бий болгосон "эксперт"-үүдийн орон. Тэд биднийг дүгнэж хэлэхдээ, Рок хөгжмийн хөгжил тулаад, цааш хөгжих эсэх нь эргэлзээтэй байх үед “Хү” хамтлаг гарч ирж, маш том өөрчлөлт авчирсан гэж байсан.

-Та бүхнийг Хүннү рокыг үндэслэгчид гэж ярьж байна. Сонсоход шинэ мэдрэмж, аялгуу сонсогддог. Энэ санаа хаанаас төрсөн бэ?

-Мэдээж өвөг дээдсээс уламжилж ирсэн өв. Үүнийг зөвөөр гаргана гэдэг чухал, хүнд ажил байсан. Би аавынхаа нутаг Ховд аймгийн Чандмань суманд амарч байхдаа энэхүү санааг олсон. Энэ нутаг бол хархираа, хөөмийн өлгий шүү дээ. Нутгийн хайрхан, савдагууд энэ санааг санал болгосон байх гэж боддог.

-Анх ийм том амжилтанд хүрнэ гэж бодож байсан уу?

-Амжилтанд хүрнэ гэж бодож байгаагүй ч судалгаанаас харахад яг энэ урсгал дэлхийд байхгүй юм байна гэдгийг мэдсэн. Тиймээс итгэлтэй байлаа.

-Хамтлагийн гишүүдийг хэрхэн сонгосон бэ?

-Энэ хамтлагийн гишүүдийг хоёр жил шахуу хайсны эцэст сонгож авсан.

-Хамтлагийн нэрийг “Хү” гэж нэрлэсэн учир юу вэ?

-"Хү" гэдэг хүн гэдэг үгний эх шүү дээ. Англи хэл дээр “Human” гэдэг. Ерөнхийдөө “Хү” гэдэг дэлхийд цор ганц оюун ухаант амьтныг нэрлэсэн үгийн эх юм.

-Цаашид ямар уран бүтээл дээр ажиллах вэ?

-Эхний цомогоо ёс дүгээр сард гаргана. Бид одоогоор дараагийн цомогийнхоо талаар хараахан ярилцаж эхлээгүй байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 5 цаг 3 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 5 цаг 10 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Өчигдөр 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Өчигдөр 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Өчигдөр 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top