x

Шадар сайд Ө.Энхтүвшин Төрийн хүндэтгэлийн концертыг нээж үг хэллээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Төрийн хүндэтгэлийн концертыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин нээж үг хэллээ. Тэрбээр, 

Азийн цээжинд нүүдэлчдийн их гүрнийг байгуулж, нийтийн тооллоос өмнө төрт ёсны түүхээ эхлүүлсэн монголчууд бид тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийнхээ омог бардам гайхамшигт их түүхээрээ бахархаж, үндэсний их баяраа ёслол төгөлдөр, өрнүүн дэлгэр тэмдэглэж байна.

Эдгээр түүхэн ой нь монгол хүн утга учиртай амьдарч, Монгол Улс өнөд мандан бадрахын үндэс болсон үндэсний ухамсар, эх оронч үзлийг бидэнд уламжлуулж,  өнгөрсөн түүхээсээ суралцах, сургамж авах, өнөөдрөө нүүр бардам цогцлоон бүтээх, ирээдүйгээ өөдрөгөөр төлөвлөх боломжийг олгож байгааг онцлон тэмдэглэе.

1911 оны цагаагчин гахай жилийн өвөл үндэсний эрх чөлөөний хувьсгалаа ялалтад хүргэж, туурга тусгаар, эрх чөлөөт Монгол Улсаа сэргээн мандуулж байсан улаан залаат хөх монголчуудын үр сад, хойч үе бид энэ жилийн  шарагчин гахай жилд сүүлийн 27 жилийн туршид даган мөрдөж ирсэн Үндсэн хуулиа нийгмийн зөвшилцлийн өргөн хэлэлцүүлгийн үр дүнд өөрчлөн сайжруулах их үйлсийг эхлүүлж, өнгөрсөн он жилүүдийн оноо, алдаагаа цэгнэн дэнсэлж, туулсан зам мөрөө эргэн харж, ирээдүйн чиг баримжаагаа улам тодотгож байна.

Манай ард иргэд, баялаг бүтээгчид, цуцашгүй хөдөлмөрч малчдын хичээл зүтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ тогтвортой өсч, эдийн засаг сэргэн, Засгийн газраас ихээхэн хүчин чармайлт гаргасны үр дүнд  Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэр, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж зэрэг цар далайцтай, томоохон бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.

Өнөөдөр орон даяар эхэлж байгаа монгол түмний их баяр цэнгэл-үндэсний баяр наадам нь манай ард түмний бүтээлч санаачлага, зориг эрмэлзлийг дээд зэргээр хөгжөөн оргилуулж, үндэсний эв нэгдлийн бат гагнаас болдгоороо онцлогтой.

Наран ургах зүгийн Соёлз уулаас наран жаргах Алтай таван богд хүртэл, умард зүгийн Монгол шарын даваанаас өмнийн говийн Орвог гашууны бор толгой хүртэл цэлгэр уудам нутгаа эзэгнэнхэн суугаа эрх чөлөөт монгол түмэндээ, гадаадын олон оронд ажиллаж, сурч, аж төрөн суугаа монгол иргэддээ, энэ дэлхийн өргөн уудам орон зайд тархан суурьшсан элэг нэгт монгол угсаатнууддаа Монгол наадмын цогтой халуун мэндийг хүргэе.

Хүннү Сүннү, Их Монгол Улс, Ардын хувьсгалынхаа домогт түүх шастирыг эргэн дурсаж, Түмэн олноороо түвшин сайхан наадацгаая.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813,  Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын төрийн хүндэтгэлийн концертыг нээснийг мэдэгдье гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү?
Top