x

Манай гарагийн хамгийн тансаг 10 наадам

Улс төр, эдийн засаг хямарч, газар газарт амьдрал сайн муу янз бүр байвч хүн гэдэг баярлаж, хөгжилдөхөө мартдаггүй. Үүнийг манай гарагийн өнцөг булан бүрт улс үндэстэн бүрийн тэмдэглэдэг баяр, наадам гэрчилнэ. Монголчууд дэлхий даяар аялан явдаг болсон өнөө цагт эцэг өвгөдийн “мянга сонсохоос нэг үз” гэдгийг санан очоод үзэхэд, оролцоход гэмгүй, дэлхий даяар зар цуу нь түгж, газар газрын жуулчид зорин очдог хамгийн сонирхолтой 10 наадам баяр ёслолыг танилцуулж байна.

Германы Октоберфест

Германы шар айрагны Октоберфест наадам, өргөн зугаалга есдүгээр сарын сүүлч, аравдугаар сарын эхээр Мюнхен хот түүний орчны хотуудад болдог. Энд чухам л аягатай шар айраг гараас гар дамжин, хөгжим тасралтгүй эгшиглэж шөнө өдөргүй наргиан 16 хоног үргэлжилнэ. Энд зөвхөн германчууд төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс шар айрагны хорхойтнууд цуглардаг учраас ийшээ очихыг хүссэн хүн Мюнхен дэх зочид буудлаа эрт захиалахад гэмгүй.

Мексикийн үхэгсдийн өдөр буюу Диа де лос Муэртос

Үхэгсдийн өдөр буюу Día de los Muertos зөвхөн Мексикт төдийгүй латин америкийн бусад орнуудад ч болдог. Арваннэгдүгээр сарын эхээр хүмүүс бөөндөө цугларан бурхны оронд очсон төрөл садан, найз нөхдөө дурсацгаана. Энэ баярт хүмүүс амттан чанаж бэлтгэхээс гадна төрөл бүрийн баг өмсч нэг нэг дээрээ араг яс зурцгаадаг байна.

Японы гэрлийн наадам

Японы Кувана хотынхон арваннэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл гэрлэн чимэглэлийн ер бусын наадам зохион байгуулдаг. Жил бүр ботаникийн Nabana no Sato цэцэрлэгийг сая сая LED гэрлээр чимж төрөл бүрийн зураг, дүрс жинхэнэ гайхамшгийг бүтээдэг. Гэхдээ энэ бүх гэрэл зөвхөн нарны гэрлээр ажиллаж өдөр турш гэрэлтдэг байна.

Перугийн нарны наадам Инти Райми

Инти Райми баяр бол эртний инкүүд, бусад индиан омгийнхны уламжлалт ёслолоос үүдэлтэй. Ийм болохоор энэ баярыг эцэг өвгөдийнхөө уламжлалаар өвлийн эхэнд тэмдэглэж эрт цагийн эцэг өвгөдийнхөө зан үйлийг үзүүлэн багт наадам зохиодог.

Хятадын Юаньсяозе дэнлүүний баяр

Хятадын дэнлүүний Юаньсяозе хэмээх энэ нууцлаг, бас гайхамшигтай сайхан наадам нэгдүгээр сард болдог. Эл наадмыг хятадууд бүр XV зууны үеэс тэмдэглэж ирсэн гэдэг. Энэ баяраар хятадууд дэнлүү асаан тэнгэрт хөөргөж баярладаг байна.

Шотландын Ап Хелли Аа наадам

Бүр эртний викингүүдээс үүдэлтэй Ап Хелли Аа наадмаа шотландчууд нэгдүгээр сарын сүүлчийн мягмар гарагт тэмдэглэж энэ эрэлхэг үндэстэн, дайчдыг дүрслэн наадацгаадаг. Нутгийн оршин суугчид жил бүр энэ наадмыг хүлээн юикинг дайчны хувцас бэлтгэнэ. Нэг төрлийн баяр, багт наадам викингчүүдийн асар том завийг шатааснаар өндөрлөдөг байна.

Энэтхэгийн будгийн Холи наадам

Энэтхэгт эртнээс уламжлагдаж ирсэн будгийн Холи наадам хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр болно. Муу муухай, зовлон гамшгийг ялахыг бэлгэдсэн энэ баяр түүдэг гал дээр зовлонг шатааснаар эхэлж, бие бие рүүгээ будаг цацан хөгжилдөн үргэлжилдэг. Хүн бүр оролцож бие бие рүүгээ будаг цацдаг энэ баяр өөр бусад үндэстэнд бас халдварлаж өнөөдөр дэлхийн олон оронд тэмдэглэдэг болоод байгаа гэнэ.

Венецийн багт наадам

Жил бүрийн хоёрдугаар сарын сүүлчээс гуравдугаар сарын эх хүртэл Италийн хамгийн романтик хот Венецэд энд тэндгүй хөгжим эгшиглэж хурц тод өнгийн эрт эдүүгээгийн хувцас өмссөн ван гүн, тайз язгууртнууд гудамжаар хөлхөлдөж эхэлнэ. Хотын иргэд энэ баяртаа бэлтгэн дундад зууны ноёд хатагтайн хувцас өмсөн нүүрээ багаар халхлан, бүжиж наадан цэнгэцгээдэг.

Испанийн улаан лоолийн Ла Томатин наадам

Зуны сүүлчийн өдрүүдэд Испанид улаан лоолийн Ла Томатин наадам болно. Хотын иргэд бүгд гудамжинд гаран жагсч, салют буудуулан хөгжилдөж, бүжиглэцгээнэ. Энэ бүхний араас бие бие рүүгээ улаан лооль шидэн, хайр найргүй тулалдана. Энэ сонин баяр наадмаар испаничууд хэдэн арав, зуун тонн улаан лоолийг бие бие рүүгээ шиддэг байна.

Америкийн Burning Man наадам

Энэ наадам бол ямар ч хөтөлбөр, зохион байгуулалтгүй бараг л өргөн зугаалга гэж болно. Наймдугаар сарын сүүлчийн даваа гаргаас есдүгээр сарын эхний даваа гараг хүртэл болдог энэ наадмын үеэр ер нь юу л бол юу эсийг үзэж болно. Оролцогсдоос гадна, үзэгчид дотор нь орон хөгжилддөг энэ баяр наадмын үеэр ухаангүй мэт бүжиглэж болно, дугуйтай нудистуудын жагсаал, харь гаргийн иргэдийн жагсаал ч гэх шиг ер бусын зүйлүүдээр арвин.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 4 цаг 3 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 4 цаг 31 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 4 цаг 48 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 5 цаг 37 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна 7 цаг 43 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй 7 цаг 57 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ 8 цаг 34 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна 8 цаг 46 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана 8 цаг 54 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон 10 цаг 9 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв 11 цаг 26 мин “ДАКАР 2026”: Э. Энхмэнд 200м мэлхий сэлэлтийн төрөлд финалын шатанд амжилттай өрсөлдлөө 12 цаг 11 мин Японд гамшгийн удирдлагын шинэ агентлаг байгуулжээ 13 цаг 56 мин Хиймэл оюунаар гарган авсан вирусийг анх удаа эмчилгээнд ашиглажээ Өчигдөр 19 цаг 03 мин Экспорт буурсны буруутан нь Б.Дэлгэрсайхан уу, Б.Чагнаадорж уу? Өчигдөр 18 цаг 35 мин С.Одонтуяа: Төр бизнес эрхлэх биш, бизнес эрхлэгчдэд зах зээл нээж, боломж бүрдүүлэх ёстой Өчигдөр 14 цаг 32 мин Пакс Глобалика (Pax Globalica) Өчигдөр 14 цаг 21 мин Сураг болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаанд ач холбогдол бүхий мэдээллийг үнэлж авна Өчигдөр 13 цаг 58 мин Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх ажиллаж эхэллээ Өчигдөр 13 цаг 22 мин ЭХЯ-ны газрын дарга асан Б.Насантогтоход 5 жилийн хорих ял оноожээ Өчигдөр 13 цаг 18 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд...
Top