x

Олон түмэн яагаад буруу сонголт хийдэг вэ?

Жад ба Худ

Ерөнхий сайд асан М.Энхсайханы өгсөн нэр л дээ. 2000-аад онд байх (ардчиллын жилүүдэд) ардчиллыг манайд “импортолсон” нөхдийн нэг нь манайд ирээд түүнээс “танайх овог аймгийнхаа асуудлыг яаж шийдэж байна?” гэж асууж. Мань эр “Манайх 13-р зуунд энэ асуудлаа шийдчихсээн” гэж хариулж. Одоо эргээд бодоход тэр үгнээсээ их ичдэг гэсэн.

Учир нь монголчуудын овгийн сэтгэлгээ одоо хэр нь амь бөхтэй байсаар байгаа. Нутгийн зөвлөл, Уяачдын холбоо, Мото клуб, сүүлдээ туялзуур жадны овог (фэйсбүүкээр нэлээд идэвхтэй сурталчлагдаж байгаа) хүртэл бий болсон байна. Тэгээд овгийн ахлагч нар нь монгол хүний сонголтыг тодорхойлдог. 

Монголчууд овгийн байгуулалтай байх үедээ өөрийн овогт ороогүй хүнийг “жад” гэж нэрлэдэг байж. (Жадран гэх овог түүнээс үүссэн байх магадлалтай) “Жад”-аас хамгаалахын тулд, хүү, охиноо гэрлүүлж, ураг барилдаад “худ” болцгоодог байв. Одоо ч гэсэн энэ уламжлал бидний “элит” гэж нэрлэдэг нийгмийн дээд түвшинд хадгалагдсаар байгаа.

Овгийн сэтгэлгээтэй нийгэмд том улс төр ярьсан хүн тэнэг харагддаг. Харин популистуудын хувьд “үржил шимтэй” хөрс болдог.

-Гэмт хэрэг, хүчирхийлэл нэмэгдээд байна, яах вэ?

-Цаазын ялыг сэргээе.

-Амьдрал дээшлэхгүй байна, яах вэ?

-Баячуудыг хөрөнгийг хураая.

-Бид яагаад бусад орнууд шиг хөгжихгүй байгаа юм бэ?

-Гадаадынхыг хөөн гаргая, хөрөнгөтний мөржлөгийг зогсооё...

Ингэж ярьдаг сэтгэдэг хүмүүс хэдий цөөн ч гэлээ бид цөөнхидөө санаачилгыг өгөөд байна. Боловсрол нимгэн хүмүүст хөршөөсөө айж эмээх нь бараг л “өвчин” болсон байдаг. Бид хөршөө сонгох боломжгүй учраас айдсаасаа салах ёстой. Харин айдсыг давах ганц арга нь боловсрол буюу мэдлэг юмаа гэж.

Оюутолгойг ашиглалтад орсны дараа манай нэг сэтгүүлч (энэ их олон зүйл дээр дурьдагддаг жишээ л дээ) зам дагуу ТҮЦ ажиллуулж байгаа иргэнтэй уулзжээ.

-Амьдрал ямархуу байна даа?

-Өө хэцүү байна, хамаг байгалийн баялгаа гадаадынханд алдаад дууслаа.

-Гэхдээ та ядаж сардаа нэг удаа бараагаа татаад байгаа биз дээ?

-Юу ярьж байгаа юм. 14 хоногт нэг удаа шалаанзаар татаж байна шүү дээ...

Ийм л зүйл болдог. Тиймээс популизмыг нийтээрээ буруушаах хэрэгтэй. Их дээд сургуульд полит-экономийн (улс төр-эдийн засаг) хичээл оруулмаар байна. Экономи нь тал хагас орж байгаа боловч политиктой хамт заамаар байна гэв.

М.Энхсайхан даргатай нүүр тулж уулзсан олон хүн “Таныг дэмжиж байгаа шүү, битгий шантраарай” энэ тэр болоод, гар хөлийг нь атгаад явдаг гэнэ л дээ. Сая хоригдоод гарахад нь бүр ч олон хэлсэн байх. Гэвч тийм дэмжлэгээр нийгэм өөрчлөгддөггүй юм аа, сонгуулийн дэмжлэгээр өөрчилдөг гэж тэр хэлэв. Өөрөөр хэлбэл түүнийгээ М.Энхсайханд шивнэх биш, тэр дэмжээд байгаа үзэл санаагаа нийгэмдээ зарлаж бай гэсэн үг л дээ. Тэгэхгүй бол хоосон зусраас дээрдэх юун.

Буруу сонголт хийдэг биологийн бодьгалыг “олон түмэн” гэдэг

Боловсрол бол халаасанд чинь байгаа дипломоор хэмжигддэг зүйл биш. Ямар мэдээллийг хаанаас авч болох вэ гэдэг мэдлэгийг эзэмшсэн хүнийг боловсролтой хүнд тооцдог. Хорвоогийн гэгээ, шинэ мэдлэг WiFi шиг хүн бүрийн тархинд нэгэн зэрэг орж ирдэггүй. Цөөнх нь түүнийг хүлээж аваад нийгэмдээ түгээдэг. Хэрвээ нийгэм нь түүнийг таашаан хүлээж авбал тэр нь нийтийн мэдлэг болдог. Харин Ж.Батзандан шиг энд нэг зүйл ярьчихаад, тэнд очоод тэрнээсээ иш татаад "Сүүлийн үеийн мэдээ ийм байна" гээд яриад явбал тэр нь яавч шинэ мэдлэг болохгүй.

Харамсалтай нь нийгэмд хамгийн амархан түгдэг мэдээлэл бол хоосон амлалт, популизм юм. Угаасаа буруу сонголт хийдэг биологийн бодьгалыг “олон түмэн” бол гэдэг. Тиймээс “Олон түмэн яагаад буруу сонголт хийдэг вэ?” гэх нь угаасаа буруу асуулт юм. Малаа яаж маллахаа маниас асуудаггүйтэй адил малчин хүн эдийн засгийн бодлого, улс төрийн суртлыг мэддэг байх албагүй. Долоон буудлын Должин гуай Үндсэн хуулийн өөрчлөлтийг унших шаардлагагүй.

Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүн хамгийн өндөр рейтингтэй улстөрчид болсон байна. Яагаад тэр вэ? гэдэг асуултад "Баячуудын хөрөнгийг хураана гэсэн" гэж хариулжээ, судалгаанд оролцсон хүмүүс. Тэгэхээр одоогийн УИХ бол нийгмийнхээ тусгал, ард түмний жижигрүүлсэн проекц юм. Энэ бол бодит байдал. Энэ бодит байдлаас гарах зам нь боловсрол.

Нийгэмд баялаг бүтээдэг маш цөөхөн хувь байдаг, 5-10 хувь. Нийгмийг гэгээрүүлдэг хэсэг ч гэсэн маш цөөхөн хувийг эзэлдэг. Харин мэдлэгтэй цөөнх нь сохор олонхидоо хөтлөгдөөд явахыг популизм гэдэг.

“Энэ бол Боловсрол төвтэй улс төр” клубээс МУИС-ийн номын санд иргэдтэй уулзах үеэр болсон яриа. Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Да.Ганболд, Б.Баабар М.Энхсайхан гэх мэт улс төрийн хуучин кадрууд нийлж ийм нэртэй ТББ байгуулсан талаар сонссон л байх. Олон нийтийн сүлжээгээр зарим нь “Эрх барьж байхдаа иргэдээ боловсролтой болгохгүй яасан юм бэ. Та нар л ийм болгоо биз дээ” энэ тэр гээд шүүмжлээд эхэлсэн байна лээ.

Гэвч нийгмийн сэтгэлгээг өөрчилнө гэдэг тогтолцоог өөрчлөхөөс шал өөр зүйл. Хууль баталж, хүчээр шийдэж болдоггүй. Урт удаан хугацаа шаарддаг. Хорьдугаар зуунд монголчууд социалист үзэл суртлыг хүлээж авахын тулд 30 мянган лам нараа буудан алсан. Учир нь нийгэмд шинэ үзэл суртлыг хүлээн авахын тулд өмнөх нийгмийн суртлыг тээгчдийг устгах шаардлагатай болдог. Харин ардчилсан нийгэмд тийм боломжгүй гэдгийг бид мэднэ.

Тэгэхээр ганц найдлага, мэдлэгтэй цөөнх нь сохор олонхидөө хөтлөгдөхгүй гээр нийгмээ чирж явах. Мэдээж гараас нь хөтлөөд, чихнээс нь зулгаагаад, тархин дундуур нь татаад явна гэсэн үг биш. Нийгмийнхээ дунд нь бай, байнга хэлэлцэж, мэтгэлцэж бай, мэдлэг мэдээллээ аль болох олон хүнд түгээж бай л гэсэн үг.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.59.142)
    Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг. https://youtu.be/m8VjtAnhTeo
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Оюу Толгойн хэлэлцээрийн баг удахгүй ирнэ 3 цаг 12 мин Мэдээж “Ар нь түүз!” 3 цаг 23 мин И-спорт болон оюуны спортын Азийн анхдугаар наадмыг 2027 онд зохион байгуулна 3 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн 3 цаг 48 мин Аймгуудын өрсөлдөх чадварын 2026 оны тайлангийн үр дүнг танилцуулна 3 цаг 52 мин Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв 3 цаг 57 мин Тайванийн Гадаад хэргийн сайд АНУ-д хоёр дахь удаагаа очжээ 4 цаг 2 мин Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүдийг “Болдтөмөр Ерөө гол” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд зохих ёсоор ашигласан байна 4 цаг 7 мин Д.Медведев улирлын хаалтын тэмцээнийг хожлоор эхлүүллээ 19 цаг 6 мин “Вояжер-1” сансрын төхөөрөмж түүхэн дээд амжилт тогтооход ойрхон байна 19 цаг 10 мин Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа 22 цаг 55 мин А.Ганбаатар: Сүүлийн арваад жил төсөв 4 дахин тэлсэн ч хэт үрэлгэн, хүнийхээ төлөө биш байна 23 цаг 9 мин У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч байгаад шалгуулна 23 цаг 21 мин “Тавантолгой түлш” ХХК 51.2 мянган тонн түлшний нөөцтэй байна Өчигдөр 08 цаг 47 мин Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Өчигдөр 08 цаг 36 мин Монгол, НҮБ-ын харилцаа: Энхийг сахиулах ажиллагаанаас дэлхийн бодлого тодорхойлох оролцоо руу Өчигдөр 08 цаг 31 мин Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны улсын төсвийн онцлох шийдвэрүүдийг танилцууллаа Өчигдөр 08 цаг 22 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энхийг сахиулагчдыг төрийн одон, медалиар шагналаа Уржигдар 16 цаг 21 мин Хуситууд Йемений түр нийслэл Аден хот руу давшиж эхэлжээ Уржигдар 16 цаг 15 мин Оюутны гольфийн ДАШТ-д М. Буян-Эрдэнэ амжилттай оролцлоо Уржигдар 16 цаг 10 мин
iИх уншсан
Аймгийн заан Ц.Гонгорын нэрэмжит УАШТ-д Р.Омар түрүүллээ Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Монголын мөсөн сийлбэрчид Мадридын тэмцээнд түрүүллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Хууль зөрчиж хэрэг буцаасаар байгаа Дээд шүүхийг “байцаах” х... З.Мэндсайхан: Тэтгэвэр, цалингийн нэмэгдлээр дамжуулан ажлын... 1926-1930 онд Герман улсад суралцсан монгол залуучуудын боло... Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... “Герман, Франц улсад суралцсан анхны эмэгтэйчүүд” үзэсгэлэнг... Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 16 дараалан яллаа УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуу... “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэ... Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр...
Top