x

Б.Индра: Зөвхөн 100 айлын гаднах аж ахуйн нэгжээс нүүлгэн шилжүүлнэ

Улаанбаатар хотод 32-ын тойргоос 100 айлын уулзвар хүртэлх авто замыг гурван хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, зам барилгын ажил хийх болсон тухай нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өчигдөр мэдээллээ. Уг замыг 100 айлын 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажилтай холбоотойгоор хаах гэнэ. Үүнд, 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км замыг хаасан бөгөөд долоодугаар сарын 10 хүртэл, Хангай хотхоноос УБЕГ хуртэл 0.6 км замыг долоодугаар сарын 15-28 хүртэл, УБЕГ-аас 100 айлын уулзвар хүртэл 0.7 км авто замыг долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 15 хүртэл тус тус хааж, зам засварын ажил хийхээр төлөвлөжээ. Иймд тус чиглэлийн авто замаар зорчихдоо ажлаа төлөвлөхийг холбогдох газраас анхааруулж байна.

Замын ажлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индрагаас тодрууллаа.

-100 айлын авто замын ажлын төсөвт өртөг хэд байгаа вэ?

-Тус 1.6 км замын төсөвт өртөг нь 3.4 тэрбум төгрөг байгаа. Үүнд зөвхөн замын ажил бус бүтээн байгуулалтын ажлыг цогцоор нь хийхээр төлөвлөсөн. Замын доорх инженерийн шугам сүлжээний ажлаас эхлээд шугам сүлжээг зайлуулах, хүчитгэх, туннелийн системд оруулах гээд далд ажлуудад хөрөнгө нэлээд зардаг. Ингэж хөрөнгө зарцуулж байгаа учраас дахин шугам сүлжээний ажил хийхэд замаа эвдэж хуулахгүйгээр шууд засах боломжтой байхаар хийж байна.

Түүнчлэн усархаг бороо ороход зам дээр ус тогтдог байдал шинээр тавих замд гарахгүй. Ус зайлуулах хоолой, гэрэлтүүлэг, явган хүний болон дугуйн зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайн дөрвөн байршилд авто зогсоол байгуулах зэрэг ажлыг цогцоор шийднэ.

-Автозамын чанар хэр байх бол?

-Үндсэндээ авто зам нь долоон см зузаантай байгаа. Зорчих хэсгийн өргөн 12 метр, ногоон байгууламж хоёр талдаа нэг метр, явган хүний зам хоёр талдаа 2.25 метр, хөвөө хоёр талдаа 0.5 метр, дугуйн зам нэг талдаа 1.5 метр байхаар ажлыг төлөвлөж байна. Мөн гэрэлтүүлгийг ч гэсэн замын хоёр талаар хийнэ.

-Авто замын ажлын хүрээнд нүүлгэн, шилжүүлэлт хийх үү?

-Хотын удирдлагуудаас стандартын шаардлага хангасан, иж бүрэн авто зам барихыг үүрэгдэж байгаа. Ганцхан жилийн хугацаанд л хагарч, хугардаг зам байж болохгүй. Тийм учраас 100 айлын авто замын бүтээн байгуулалтад нэлээд анхаарч ажиллаж байна. Иргэдийн дунд 100 айлд худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн, шилжүүлнэ гэсэн ташаа мэдээлэл байна.

Зөвхөн гадна талбайд тоосжилт ихтэй аж ахуйн нэгж байгууллагыг Налайхын үйлдвэр технологийн парк руу нүүлгэж байгаа. Үүнээс бусдаар дотор худалдаа, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгжийг хөөсөн асуудал байхгүй.

-Нийслэлд дугуйн зам хүрэлцээ муу байдаг. Энэ жилийн хувьд нэмж хэчнээн зам тавихаар төлөвлөж байна вэ?

-Улаанбаатар хотыг автомашингүй хот болгохын тулд нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, дугуйн замыг нэмэх хэрэгтэй. Өмнө нь дугуйн замын зөвхөн тэмдэглэгээ хийдэг байсан бол энэ жилээс тусгай, хатуу хучилттай дугуйн зам тавихаар 500 сая төгрөг төсөвлөөд байна. Дугуй унахыг хүссэн иргэдийн унах боломжит газар бүрт дугуйн зам тавихыг хүсэж байгаа боловч нийслэлийн Авто замын сангийн төсөв хүрэлцдэггүй.

-Налайхаас хот руу ажилдаа ирж, очдог иргэдэд замын асуудал хүндрэлтэй байна. Тус замын ажлын явц нь хэр байна вэ?

-Налайхын зам барилгын ажил төлөвлөсөн хугацаагаараа явж байна. Гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компанийн удирдлагуудтай тогтмол хуралдаж, мэдээлэл солилцож байгаа. Уг зам барилгын ажлыг ирэх аравдугаар сарын дундуур нээхийг зорьж байгаа. Дараа жилээс нь тохижилтын ажлыг гүйцэтгэнэ. Одоогоор Налайхын замд авто замын далангийн болон инженерийн шугам сүлжээний ажлууд явагдаж байна.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.59.142)
    Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг. https://youtu.be/m8VjtAnhTeo
    2019 оны 07 сарын 09 | Хариулах

iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 8 цаг 15 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 8 цаг 20 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 8 цаг 29 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 8 цаг 36 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 10 цаг 15 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 10 цаг 18 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 10 цаг 22 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 10 цаг 26 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 10 цаг 34 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 10 цаг 39 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 11 цаг 2 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 11 цаг 7 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ Өчигдөр 19 цаг 01 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо Өчигдөр 18 цаг 55 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв Өчигдөр 07 цаг 48 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Пакс Глобалика (Pax Globalica) Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд...
Top