x

Х.Баттулга энэ цагийн Геростат уу?

Манай тооллоос 256 жилийн өмнө Эфис хотын иргэн Геростат Артимедагийн сүмийг шатаажээ. Тэр энэ үйлдлээ “Хойч үедээ нэрээ үлдээхийн тулд” хэмээн тайлбарласан байна. Түүнд цаазын ял оноож, “Галзуу Геростатын нэрийг бүү дурс” хэмээн зарлигдаж Грек даяар элч заран 10 жил түгээсэн боловч түүнээс хойш 2271 жил өнгөрөхөд түүний нэр мартагдаагүйгээр барахгүй даган дууриагчдыг араасаа дагуулжээ... Тэдний нэг нь манай “Женко” ч байж магад...

Өчигдөр орой УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Харин УЕП Л.Энх-Амгаланг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Үүний өмнөх өдөр УИХ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай болон Прокорорын тухай, Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулж АТГ, прокурорын удирдлага, бүх шатны шүүгчдийг ҮАБЗ-өөс зөвлөмж гаргаснаар хугацаанаас нь чөлөөлж, огцруулдаг болсон юм. Хууль батлагдсан өдрөөсөө эхлэн хэрэгжиж эхэлсэн нь тэр.

Гэхдээ нэг гэм нь ҮАБЗ ямар үндэслэл, шалтгаанаар тэднийг чөлөөлөх, огцруулах зөвлөмж гаргаж болохыг хуульд заагаагүй байдаг юм. Ерөнхийлөгчийн оруулж ирсэн төслийг УИХ-ын Байнгын хороон дээр засч залруулах (ядаж тодорхой үндэслэл зааж чөлөөлж, огцруулдаг байх) гэж зарим гишүүд үзсэн боловч Байнгын хорооноос оруулсан саналыг Чуулганы хуралдаан дээр унагасан байдаг юм. ЖДҮ-гийн хэргээр АТГ-т шалгагдаж байгаа 69 төрийн өндөр албан тушаалтны 49 нь УИХ-ын гишүүн байгаа цагт хэн хэний эсрэг юу дуугарна гэж?

Зээлээр барьцаалагдаагүй цөөхөн хэдэн гишүүн нь “Энэ үйлдэл чинь Үндсэн хуульт ёсонд харшлаад байна аа. Хуулийн байгууллага бүхлээрээ гуравхүн хүний эрхшээлд орлоо шүү. Ядаж одоо албан тушаал хашиж байгаа хэдэн хүнийг чөлөөлөх нэг удаагийн зохицуулалттай хууль баталья” гэсэн ч олонхи нь хүлээж аваагүй. Үг хэлсэн нөхдийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж “Аа та нар эрүү шүүлтийг дэмжээд байна уу” хэмээн загнаж, хөмхийгөө зууж байгаад санал хураалгана лээ. Чуулганыг завсарлуулж байгаад С.Зоригийн хэрэгт яллагдсан хоёр хүнд эрүү шүүлт тулгасан бичлэгийг гишүүдэд үзүүлсэн нь ч гэсэн “Та нарыг ч гэсэн ийм хувь заяа хүлээж байгаа шүү” гэсэн анхааруулга болсон байх.

Бичлэг үзсэн гишүүд “Аймшигтай хэрцгийгээр эрүүдэн шүүсэн байна. Даралт ихтэй хүн үзвэл гарч ирэхгүй юм байна” хэмээн гарч ирцгээсэн нь ч гэсэн хэний төлөө тэгтлээ айж сандарсан нь бараг л тодорхой л доо. Харин эрүү шүүлтийн тухайд бол “ХЭҮК байгуулагдсан цагаас хойш 17 жилд 17 илтгэл бичсэний 13-т нь “Эрүүдэн шүүх явдал байсаар байна. Энэ асуудлаа болиулаач ээ” гэж УИХ, Прокурорын байгууллагад танилцуулсан. Нэг ч удаа хариу өгөөгүй” тухай комиссийн гишүүд өчигдөр мэдээлсэн.

Яг үнэндээ бол Ц.Нямдорж сайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан хорих өрөөнд эрүү шүүлт явуулсан тухай УИХ, Байнгын хорооны хуралдаан дээр өөрийн амаар хэлсэн. Эрүүдэн шүүсэн этгээд нь ч, эрүү шүүлт явуулсан газар нь ч Ц.Нямдорж сайдын харьяаных. Одоо хүртэл тэр хүн ажлаа хийгээд явж байгаа нь ч гэсэн сайдын буруу. Үүний төлөө сайд нь өөрөө ажлаа өгөх ёстой байтал аюулгүйн зөвлөлд оруулж ирээд асуудлыг өөр тийш нь эргүүлж байгаа нь Х.Тэмүүжин сайд асны хэлсэнчлэн “ямаа яриад тэмээ хулгайлж буй” хэрэг юм.

Өчигдөр Нээлттэй нийгэм хүрээлэнгээс зохион байгуулсан “Шүүхийн хараат бус байдал” хэлэлцүүлэг дээр “Оюуны инноваци” ТББ-аас танилцуулсан судалгаагаар 2013 онд Шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулсны дараа 50 гаруй шүүгчийг харьяаллыг нь өөрчилж, өөр шүүхүүд рүү шилжүүлсний 13 нь захиргааны хэргийн шүүгч нар байж. Тэднийг өөрт нь мэдэгдэлгүйгээр нэг өглөө тушаал гаргаад орон нутаг руу цөлчихсөн. (Энэ аргыг бидний "Африкийн буурай" гэж нэрлэдэг Алжир, Кени зэрэг улсууд шүүгчдийг хараат байлгахын тулд хэрэглээд уджээ) Ингэхдээ захиргааны хэргийн шүүгчийг эрүү, иргэний хэргийн шүүхүүд рүү шилжүүлсэн байдаг юм байна. Энэ тухайн үедээ “Шүүхийн хараат бус байдалд халдсан анхны том тохиолдол боллоо” гэгдэж байв.

Учир нь 2012 онд батлагдсан Шүүхийн тухай хуульд УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж нарын санаачилгаар өөрчлөлт оруулж, ШЕЗ-ийн таван гишүүнийг Ерөнхийлөгч батламжилдаг болгосон юм. Ингэснээр ШЕЗ-өөс гаргадаг бүх шийдвэр тухайн үеийн Ерөнхийлөгчийн хараа хяналт дор хийгддэг болсон гэсэн үг. Одоо Х.Баттулга нарын “Элбэгдоржийн шүүгч” гэж ад үзээд байдаг нь ийм учиртай.

Харин сая баталсан шинэ хуулиар Х.Баттулгатан “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг боллоо. Урьд нь ядаж л “хуульд заасан үндэслэлээр” шүүгчдийг чөлөөлж огцруулдаг байсан юм. Товчхондоо шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх явцад үйлдэгддэг гэмт хэргийг “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг” гэж нэрлээд,

-Эрүү шүүлт хэрэглэсэн

-Нотлох баримт устгасан

-Гэрч, хохирогч, хэлмэрчид хөндлөнгөөс нөлөөлсөн хэргийг нь цагдаагийн байгууллага,

-Хахууль авах

-Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжих хэргүүдийг АТГ харьяаллын дагуу шалгах хуультай.

Энэ утгаараа одоо хэрэг нь шалгагдаж байгаа гээд байгаа найман шүүгчийн асуудал хуулийн дагуу шалгаад шийдвэрлэчих ёстой асуудал байв. Шүүгчийн эрхийг нь түдгэлзүүлж байгаад шалгаад гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол чөлөөлөөд, хариуцлагыг нь үүрүүлээд, гэмт хэрэг үйлдээгүй бол шүүгчийн эрхийг нь сэргээгээд явах хуультай. Тэгэхээр З.Энхболд даргын хэлсэн “Хуулийн ямар ч гарц гаргалгаагүй болсон учраас ийм арга хэмжээ авлаа” гэсэн нь хоосон үг юм. Өөрөөр хэлбэл асуудал “цүүндээ биш" байжээ.

Хоёрдугаарт Монгол Улсын Үндсэн хуулийн 49-р зүйлд “Шүүгч хараат бус байж, зөвхөн хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн ч бай шүүгчийн шүүн таслах үйл ажиллагаагаа явуулахад хөнлөндгөөс нөлөөлөх эрхгүй”,

51-р зүйлд “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсвэл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гээд заачихсан. Тэгэхээр “ҮАБЗ-ийн зөвлөмж гаргаснаар огцруулж, чөлөөлнө” гэсэн энэ хуулийн заалт Үндсэн хуулийн зөрчил рүү явлаа гэдэг хуульчдын үг оргүй биш.

Үүнээс илүү, хамгийн том аюул нь ҮАБЗ-ийн гурван гишүүн нийлээд хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг хүссэн үедээ огцруулж, чөлөөлөхөөр болсон нь өмнө нь “улс төрөөс хараат байна, бүлэглэлд үйлчилж байна” гэж шүүмжлэгдэж ирсэн хууль шүүхийн байгууллагыг жинхэнээсээ энэ гурван хүний “бууны нохой” болгож байна. Цаашлаад Үндсэн хуулиар тогтоосон (хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл) засаглалын тогтолцоогоо бүр мөсөн нураагаад “Аюулгүйн зөвлөл” гэдэг гэдэг нэрийн дор гуравхан хүний гарт хийчихлээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • иргэн (202.126.89.244)
    Үндсэн хуулийн суурь зарчимд халдсан хууль баталсан УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх байхгүй шүү
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
  • Иргэн (150.129.141.219)
    СЭХЭЭРЭЭГҮЙ СЭМҮҮН ГУАЙ ТА ЭЛБЭГ ЭЭ ХУЛГАЙЧЫГ ЭЛДВЭЭР ХАМГААЛАХ ГЭЭД ЯДАЖ БАЙГАА ЭРГҮҮ ЮУ... СЭМҮҮН та СЭХЭЭР... УДАХГҮЙ "ТЭМБҮҮ" НЭР ЗҮҮХ БОЛНО ШҮҮ...
    2019 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.89.231)
    Nyamdorjiin udirdaj bsan salbarsas garsan hereg bhad yagd buruutan bish gj. 20 jil huuli zuin salbart said n hgee biz dee
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.42)
    Энэ хэлммэгдүүлэлт бол одоогын сайдад огт хамаагүй анх барьж хорих хүчээр хэрэг тулгаж яллах гэж оролдож байсан этгээдүүдийн ашиг сонирхол байгаа.
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Хуульч (202.9.45.3)
    АТГ,ТЕГ,Цагдаагийн хэрэг бүртгэл мөрдөн байцаалт,Цагдан хорих байрны шийдвэр гүйцэтгэлийн ажиллаганд прокурор хяналт тавьдаг юм шүү Сэмүүн гуай.Хууль зүйн сайд үүнд хутгалдах эрх хуулиараа байхгүйг мэдэж ав даа.
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • ZOCHIN (223.39.189.135)
    MUU menget olon jil horloj bna doo.bair suurin deeree bj chdahgvi nowsh yum da.urwagch menget dulzen
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.72.245.124)
    Зүгээр л шоронгоос зугтаж байгаа хүн болохоос түүхэнд нэрээ үлдээх гэсэн хүн биш ээ
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
  • zochin (202.126.89.149)
    yamar mal ni iim yum bichdeg bna aa? tusgai ajliin heseg baiguulaad nuutsiin zeregleltei buh uil ajillagaagaa yavuulj baihad huuli zuin said ni mordon baitsaah uil ajillagaand hundlunguus oroltsohgui ee tiim erh baihgui ee geed huuli jurmand ni bicheestei baidgiin, iim yum garguulahgui hyanaj tsagdaj baidag gazar ni prokuroriin baiguullaga baidgiin sh dee, yumaa medej sudalj baij yum bichildee, ene bugded huuli zuin said oroltsood ehleh yum bol jinheneesee bur aimar zavhral garna sh dee, harin ch nom juram huuli durmee meddeg hun yum!!!!
    2019 оны 03 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Зэрлэг амьтдад ээлтэй хашааны хотын стандартыг танилцуулна 7 мин Ормузын хавх 23 мин ЗГ: Дижитал эдийн засгийг өсгөнө 33 мин ЗГ: Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа 53 мин “Asiana”-гийн хувьцаа эзэмшигчид Кореан Эйртэй нэгдэхийг зөвшөөрчээ 3 цаг 50 мин ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчдийг хүлээн уулзав 3 цаг 58 мин Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 32 зөрчил бүртгэгджээ 4 цаг 14 мин Өнөөдөр байдлаар 60,557 хүүхэд буюу 48 хувь нь бүртгэлээ хийлгэжээ 4 цаг 25 мин Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ 4 цаг 34 мин Лувсанданзаны “Алтан товч”-ийн гарал үүслийн талаарх шинэ баримтыг хэлэлцүүлэв 4 цаг 44 мин Орон нутаг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилгана 4 цаг 58 мин Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв 5 цаг 3 мин Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулна 5 цаг 4 мин Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1157 дуудлага мэдээлэл иржээ 5 цаг 9 мин Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 5 цаг 23 мин ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна 6 цаг 14 мин Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрджээ 6 цаг 20 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 21 цаг 33 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 22 цаг 29 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 22 цаг 33 мин
iИх уншсан
Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Дайн өөрчлөгдсөөр байна Шатахууны хямрал ба бодит байдал Месси 80 мянган евро хандивлажээ Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга...
Top