x

Манай галзуучууд эмнэлгээсээ оргожээ

ЖДҮ, 60 тэрбум хэмээх талцал дуусч, намрын чуулган хаагдав уу, үгүй юу хаврын улс төрийн синдром эхэллээ. УИХ-ын чуулган завсарлангуут УИХ-ын эрхэм гишүүд маань Шархадны эмнэлгээс оргосон галзуучууд шиг харсан болгоноо түйвээж, уяанаасаа алдуурсан ноход мэт хаа таарсан газраа сарьж явна. Монгол Улсыг Шанхайн цэргийн эвсэлд нэгтгэх тухай Х.Баттулгатан, У.Хүрэлсүхтэн нарын мөрөөдлийн араас залгаад “Ерөнхийлөгчийн засаглалд шилжих” тухай ярьж эхэллээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Хаврын чуулган эхэлмэгц Ерөнхийлөгчийн засаглалд шилжих эсэхээр ард нийтийн санал асуулга явуулна” гэв. Ганц Х.Нямбаатар ч биш, цөөнгүй гишүүн энэ байр суурийг дэмжиж байгаа юм байна. Ингээд цөөхөн монголчууд “чонын амнаас гараад барын аманд” гэдэг нь боллоо доо. Юун МАНАН. Ганц залбирах юм энэ яриа галзуу хүний амнаас гарсан байгаасай л гэхээс...

Гэвч тун саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар “Хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулна. Бидэнд буцах зам байхгүй” гэж мэдэгдсэн. Ингэхдээ яагаад ингэж яаравчлах болсноо тайлбарлаагүй. Харин олон нийт бол “ЖДҮ-чин гишүүдээр, 60 тэрбумын сүлжээгээр Үндсэн хуулиа өөрчлүүлэхгүй” гэсэн байр суурьтай байгаа. Үүнээс болоод УИХ-ын түвшинд байгуулагдсан ажлын хэсгийнхэн хүртэл ам нээж чадахгүй өдий хүрсэн юм шүү дээ. Гэтэл Шархаднаас оргосон баахан галзуучууд “Ерөнхийлөгчийн засаглалтай болно” гэчихсэн дэвж явна. Галзуучуудаа байранд нь тавихгүй бол улсаараа галзуурах нь.

Сануулахад, Үндсэн хуулийн өөрчлөлт бол өнөөдөр яригдаж байгаа шинэ сэдэв биш. 2000-аад оноос хойш арав гаруй жил нийгмийн хэлэлцүүлэг болж яваад сүүлийн хоёр парламент Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулж оруулж ирсэн. Алинд нь ч засаглалыг өөрчлөх, парламентын засаглалаас татгалзах тухай байгаагүй. Шүүмжлэл дагуулаад байгаа ч гэсэн МАН-ын боловсруулсан, Д.Лүндээжанцангаар анхуулсан ажлын хэсгийн төсөлд Ерөнхийлөгчийн засаглалын тухай нэг ч үг байхгүй. Харин ч яаж ийгээд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах, Засгийн газрын бие даасан байдлыг хангах, УИХ-ын хяналтын үүрэг функцийг чадавхижуулах тухай л байгаа. Гэтэл хаанаас гараад ирсэн “Ерөнхийлөгчийн засаглалтай” болох вэ? Бас юун ард нийтийн санал асуулга явуулах болчихов?

Жишээ нь манай парламентын галзуугийн эмнэлэг шиг болсонд галзуучуудыг дэвшүүлсэн нам, сонгосон олонхи нь буруутай болохоос биш парламентын тогтолцоо буруугүй. Харин ч эрүүл нь галзуугаа бага ч атугай дарж явахын тулд “олонхийн засаглал” гэж юм байдаг. Мэдээж өнөөдрийнх шиг галзуучууд нь дийлээд эхлэвэл сүйрэл рүүгээ явж байгаа нь тэр л дээ. Гэвч тэглээ гээд “нэг галзууг” дээрээ залчихаад боол нь болох нь дээр гэсэн үг биш.

Жишээ нь Н.Энхбаяр Монголын хаан байсан, Ц.Элбэгдорж хаан байсан гээд төсөөлсөөд үз дээ. Тэгвэл бид энэ хүмүүсийн буулгаж чадах байсан болов уу? Путин, Назарбаев хоёр жишээ нь хэд дэх жилдээ дарангуйлж байна. Эсвэл Х.Баттулга, У.Хүрэлсүх Монголын хаан болно гээд төсөөлөөд үз. Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо гэхэд үүнээс дээр сонголт бидэнд олдохгүй. Ерөөсөө манай байгаа потенциаль нь ийм. Олдох байсан ч “ард түмэн” тэрнийг нь олж тодруулж, дэмжиж сайшааж чадахгүй. Тиймээс ядаж л “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэсэн ардын үгэнд итгээд парламентын засаглалаа өмөөрөөд байгаа юм.

Ц.Элбэгдоржийн сүүлд баахан сэтгүүлчийг тойруулж суулгаад ганцаараа ярьсан зүйлээс нэг л зүйл үлдсэн. “Х.Баттулга гэдэг хүн Ерөнхийлөгч болсноор хэн Ерөнхийлөгч болох, хэн болохгүйг сайн ойлгуулж өглөө” гэсэн. Түүнээс илүү бас нэг зүйл бол Монголын түүхийн сүүлийн 27 жилд төрийн тэргүүн байсан нөхөд, ялангуяа сүүлийн гурав нь “Монголд Ерөнхийлөгчийн засаглал огт зохихгүй ээ” гэдгийг хамгийн тодоор харуулсан биш үү. Харин манай галзуучууд юу ярих гээд юу яриад явна?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (150.129.141.163)
    ЭНЭ НЭГ СЭМҮҮН ГЭГЧ БИЧЭЭД Л БАЙХ ЮМ.БИЧСЭН ЮМ БААВАР,ЭБА НАРЫН ТООДГОР Л ХАРАГДАХ ЮМ.
    2019 оны 02 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.26.139)
    нэг хулгайчыг нөгөөгөөр солих үйлдэлд өөр ямар үр дүн хүлээх билээ. бараг 30 жилийн туршид ийм байдлаар явлаа гол нь өмнөх нь ч тэр дараагийнх нь тэр хулгайч гэдэг асуудал нь байна шүүүдээ. монголд уул эрүүл ухаанаар сэтгэдэг хүн байгаа гэж найдах юм даанч тэр хүмүүс хэтэрхий аминч үзэлтэй эсвэл над падгүй, яавал ч яаг гээд шийдцэн хүмүүс байдаг юмуу. одоо энэ АН МАН МАХН гээд зөвхөн хулгайчдаас бүрддэг бүлэглэлүүдийг нэг ч хүн үлдээлгүй төр нийгмээс зайлуулах цаг болсон тэнд сайн хүн бий байх гэвч сайны ард нуугдах муу нь дэндүү олон.
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • RIP (202.55.188.37)
    күэ нээрээ галзуу хүн шиг л юм бичих юм аа даа, сэтгүүлч хүн байж төвийг сахисан, хөлөөрөө явж эрэл хайгуул хийсэн нийтлэл, сурвалжлага бичиж болдоггүй юм уу, нэг дэлгэцийн ард суугаад хэдэн үсэг холбоод... уншиж дуусгаад надад юу үлдэв гэж бодсон шал хэрэггүй тулга тойрсон хэрүүл уншчихлаа. хайран цаг цуцу
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
    • моноолчууд
      чи ойлгохыг хvссэнгvй л дээ, бидэнд ард тvмэнд еренхийлегчийн засаглал огт хэрэггvй л гэж байна, яг одоогийн энэ еренхийлегч шиг нехер байвал Монгол тэгээд л хvчирхийлэл дампуурал сэтгэцийн доройтолруугаа нэгмесен явна гэсэн vг хэлжээ!
      2019 оны 02 сарын 22
  • Иргэн (59.153.87.172)
    Очирбат гэж ховдгийн гай, Багабанди гэж бээжин хав, Элбэгдорж гэж юм үзээгүй луйварчин хошгоруулагч, Баттулга гэж мэдлэггүй, хүн хэрэгээс мултарч одоо 7 хэмжихгүй элдэв болчимгүй юм яриад дэлхийн доог болох гээд МАНАН-аас дэвшүүлж байгаа хүмүүс нь өөр сонголтгүй нэг иймэрхүү ухаалаг боловсролтой эх оронч аавын хүү, ээжийн охид зөндөө байгаа олохгүй л байна даа
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • Yugaa bichsen setguulch ve Galzuu yumuu (202.179.24.46)
    {azakstan Russia mash erchimte hugjij baigaa shinjleh uhaan techlogiin huvd bolovrosliin salbart baruuniihan atraarhaad daranguilaliin zasaglal geheer uur yum muulj meddeggyi yum. Daanch nuguu 2n Russia Kazakstan ulsdaa amin chuhla heregtei buguud songuuliar 70-80 huvtai yaldag ard tymnii batar yum. Amerikuud 49 huvtai gardag bolohoor ataarhaad ueheh geed manaihan teriin buruu oilgood gyiheed baidag.
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
  • П (202.126.89.126)
    Ард нийтийн санал асуулгын хууль гэж бий энэ хуулийг ашиглаж үзээгүй байгаа энэ хуулиар аль засаглалыг дэмжиж байна гэвэл тархиа угаалгасан харанхуй масс ерөнхийлөгчийн засаглалыг дэмжих магадлал маш өндөр үүнийг наад галзуучууд чинь тооцсон байгаа
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
    • ард нийтийн санал асуулгыг яг одоогийн энэ 3 терийн тэргvvн байсан цагт хааш нь ч мушгиж болох асуудал учраас хэрэггvй дээ
      2019 оны 02 сарын 21
  • Зочин (122.201.28.13)
    Тэд эхлээд Гүйцэтгэх засаглалийн эрх мэдлийг булаан авсан -Тэд эрх баригч намын удирлагыг бас булаан авсан-Тэд хууль тогтоох, хянах, гүйцэтгэх засаглалд байгаа шуналтай хүн бүрийг ЖДҮ-н мөнгөөр худалдан авсан- Тэд Хууль тогтоох байгууллагын удирдлагыг хар мэдээлэл тараан хөөргөн олны дэмжилгэтэйгээр ордоны хувилдаан хийн булаан авсан - Тэд одоо хууль шүүхийн байгууллагад ажиллаж байгаа өөрсдөд нь хэрэг үүсгэн шалгаж байсан, байгаа хүмүүсийг дайрч давшилж байна -Тэд энэ зорилгодоо хүрэх юм бол үндсэн хуулийг өөрчлөх замаар дарангуйлал тогтоох, улмаар МОНГОЛЫГ минь ломбарданд тавин их хэмжээний өрөнд оруулан хорлох гэж байна. Үүнийг яаж энэ ой санамжгүй сүгсэлзүүрүүдэд ойлгуулах билээ. Арга чарга байна уу үгүй юу??? Монголыг БИ ЭХ ОРОНЧ гэж өөрсдийгөө өргөмжилсөн өлөн лаларууд үгүй хийх нь
    2019 оны 02 сарын 21 | Хариулах
    • та яалт ч vгvй vнэнийг хэлжээ
      2019 оны 02 сарын 21
    • B
      Oi sanamjgui sugselzuuruud gej unen heljee
      2019 оны 02 сарын 21
    • Uul-Uul
      tuunees iluu unen gej baihgui tiimees bid temtseh heregtei
      2019 оны 02 сарын 21
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 15 цаг 31 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 17 цаг 31 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 17 цаг 42 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 20 цаг 19 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 21 цаг 52 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 22 цаг 34 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 22 цаг 40 мин Энэ 7 хоногт Монгол Улсад 22 цаг 48 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 22 цаг 53 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 22 цаг 57 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 23 цаг 5 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 23 цаг 14 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 23 цаг 23 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 23 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дар... Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хо... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх...
Top