x

Малала Юсуфзай: Ганц хүн ч дэлхийг өөрчилж чадна

Малала Юсуфзай бол хамгийн залуудаа Нобелийн шагнал хүртсэн, Пакистаны охин. 2017 онд 17 насандаа дэлхийн хамгийн нэр хүндтэй энэ шагналын Энхтайвны шагналыг хүртсэн энэ охины түүх, эрэмгий чанар, зорилгодоо хүрэх гэсэн тууштай тэмцлийг хүндэтгэхээс аргагүй.

Олны танил болсон нь

Малала Юсуфзай 1997 онд Пакистаны Мингора хотод сургуулийн захирал, пакистаны хүүхдийн эрхийг хамгаалагчийн гэр бүлд төрсөн. Мэдээж эцгийн нь энэ байр суурь охины ертөнцийг үзэх үзэлд тууштай нөлөөлсөн хэрэг. 2009 онд “Би-Би-Си”-гийн сэтгүүлч пакистаны энэ хөндийн хотхонд очиж Малала охиныг өөрийнхөө болон өөр шиг нь пакистан охины амьдралыг өгүүлсэн тусгай блог нээхийг санал болгожээ.

Малала охин ч зөвшөөрч блог нээн пакистаны хүүхэд багачууд, охид эмэгтэйчүүдийн хүнд амьдралын талаар бичиж эхэлснээр тэр дорхноо л олны хүртээл болж алдаршсан байна. Блогийг англи хэл дээр орчуулан нийтэлснээр пакистан хүүхдүүдийн хүнд амьдрал, талибуудын байнгын дарамтад байдаг охид эмэгтэйчүүдийн амьдрал дэлхий нийтийн анхаарлын төвд оржээ. Эцэг нь ч охиндоо дэмжлэг үзүүлж байлаа. Малала “Гюль Макаи” нэрээр бичиж, тун удалгүй түүний оролцоотойгоор баримтат кино хийсэн нь мусульман охид эмэгтэйчүүдийн сэтгэл эмзэглэмээр хувь заяаны нууцлаг түүх олны хүртээл болсон юм. Улмаар 2011 онд Малала үндэсний шагнал, Олон улсын хүүхдийн шагнал хүртсэн байна.

Охин олны танил болон нэрд гарч, түүнийг дэмжин дагалддаг охид бүсгүйчүүдтэй болжээ. Сая сая хүн Малала Юсуфзайг юу хийдгийг мэддэг болж юу бичихийг нь хүлээн уншдаг болсон байна.

Халдлага

Охид бүсгүйчүүдийн хүнд амьдрал, талибуудын хавчилт шахалтын тухай охины хурц бичлэгүүд талибын хэт даврагчдад таалагдсангүй. 2012 оны аравдугаар сард Малала охин хичээлээ тараад явж байхад түүний найзуудтайгаа суусан сургуулийн авто­бусыг “Талибат” бүлэглэлийн хүмүүс зогсоожээ. Тэд хэн нь Малала болохыг асуугаад толгой дээгүүр нь буудсан байна. Азаар амьд үлдэж комд орсон охиныг эмнэлэгт хүргэсэн байна. Охины амийг аврахын тулд Их Британийн хамгийн шилдэг эмнэлгийн нэгд хүргэж, хэд хэдэн мэс засал хийн, курс эмчилгээ хийжээ.

Үүний дараа ч гэсэн Малала охиныг мусульман охид бүсгүйчүүдийн хүнд амьдрал, талибуудын шахалтын талаарх нийтлэл бичихээ болихыг нэг бус удаа шаардаж байсан ч охин дэлхий дахинаа танил болсон нэр хүндээ ашиглан өөрийн ард түмний гашуун амьдралын үнэнийг дэлхий дахинд хүргэх ажлаасаа татгалзсангүй.

Нобелийн шагнал

Малала охин хүнд шархадсаны дараа эрүүл саруул болж хэвийн амьдралдаа шилжихэд бараг бүтэн жил шаардагдсан байна. 2013 оны долдугаар сарын 12-нд Малала Юсуфзай охин 16 нас хүрсэн өдрөө НҮБ-ын албан байранд зочилж пакистаны хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлаар олны сэтгэл хөдөлгөм үг хэлсэн юм. Түүний үг манай дэлхийн улс төрийн зүтгэлтнүүд, нэр нөлөө бүхий хүмүүсийн анхаарлыг татаж, өндөр үнэлсэн юм. Энэ хугацаанд Малалаг Анна Политковскийн болон Сахаровын, “Британийн бахархал” шагналаар шагнасан юм. 2014 онд Малала Юсуфзай 17 насандаа Нобелийн Энхтайвны шагнал хүртсэнээр энэ хүндтэй шагналаар шагнагдсан манай гарагийн хамгийн залуу зүтгэлтэн болсон юм.

Буяны “Malala Fund” сан

Нобелийн шагнал хүртсэнийх нь дараа пакистаны улс төрийн хурцадмал байдлаас болоод Малала гэртээ харих аргагүй болж Их Британид амьдарсан байна. Нобелийн шагнал түүнд эртний мөрөөдөл болох хэт даврагч талибуудын зүгээс эрхийг нь зөрчиж байгаа пакистаны багачуудад туслах сан байгуулах боломж олгосон гэж Малала хэлсэн байдаг. Хичээлээс гадуурх чөлөөт цаг, амралтын өдрүүдэд тэр сандаа ажилладаг байна.

Malala Fund сан Пакистаны хүүхдүүдийг нэгтгэж амьдралын хүнд нөхцлөөс гарахад нь дэмжлэг үзүүлдэг. Энэ сан амьдралын боломжгүйгээс болж хөдөлмөр эрхлэхэд хүрсэн хүүхдүүдэд тэтгэлэг олгох ажил хийдэг. Энэ тэтгэлгийн ачаар тэр хүүхдүүдийг сурах боломжоор хангадаг байна. Сангийн өөр нэг чиглэл бол Сирийн дүрвэгсдэд тусалж хүүхдүүдийг нь сурах боломжоор хангадаг байна. Цэргийн мөргөлдөөн болж хүүхэд багачууд нь сурч амьдрахад хүнд болсон нэг ч улс орон Малала охин, түүний зорилго нэгтнүүдийн анхаарлын гадна үлдээгүй юм.

Би Малала байна

Буу агссан алан хядагч сургуулийн автобусанд дайран орж ирээд хэн чинь Малала вэ гэж асуухад охин “Би Малала байна” гэж хашгирчээ. Энэ үг түүний амьдралыг тасалж болох байсан ч охин хожим нь “Энэ өдөр миний айдас үхсэн юм” гэсэн байдаг. Нэг жилийн дараа дэлхий дахинд “Би Малала байна.Талибуудын шархдуулсан, боловсролын төлөө тэмцэгч охин” гэдэг номыг унших завшаан тохиосон байна. Охин номоо Британийн сэтгүүлч Кристина Лемтэй хамтран бичжээ.

Энэ ном мусульман ертөнцийн бэрх амьдрал, алан хядагчдын харгислал, эгэл хүмүүсийн амьдрал, өсвөр насны охидын гунигт хувь заяаны талаар дэлхий дахинд танилцуулсан юм.

Энэ зүгээр ч нэг намтар зохиол биш, эцэс төгсгөлгүй дайны үед амьдарч байгаа пакистаны бүхэл бүтэн үеийн амьдралын түүх байлаа. Мөн энд хүн амьдралынхаа зорилгод хүрэх, амьдралын утга учир юу болохыг хар багаасаа олж мэдсэн хүний түүх бий.

Энэ жижигхэн, турьхан охинд ямар их сэтгэлийн хат, эр зориг, хатуужил байгааг итгэхэд бэрх.

Нэг хүн ч дэлхийг өөрчилж болно

Пакистаны жаахан охины энэ түүх нэг хүн ч дэлхийг өөрчилж болно гэдгийг харуулж байна. Энэ бол зүгээр л нэг өсвөр насны охин. Малала Юсуфзай зүгээр нэг Нобелийн хамгийн залуу шагналтан төдийгүй хамгийн залуу олон нийтийн зүтгэлтэн. Дунд сургуулийн сурагч жаахан охин жинхэнэ улс төрийн зүтгэлтэн шиг олон улсын арга хэмжээнд оролцож ярилцлага өгч, дугуй ширээний ярилцлагад үг хэлж, мусульман хүүхдүүдэд туслах сан байгуулж, хөтөлбөр боловсруулж, түүнийгээ удирдан зохион байгуулж байна. Малала ямагт өөрийнхөө мөрөөдөл, бодож байгаа зүйлээ шийдэмгий ярьдаг. Тэр бүрийд нь шинэ санаа гарч, дэлхий дахин ч үүнийг нь хүлээж байдаг.

Түүний гол зорилго нь одоо сангийнхаа ажлыг сайжруулж улам өргөтгөн үргэлжлүүлэх, шинэ ном гаргах, шинэ өгүүлэл бичих, хүүхэд багачуудын эрхийн төлөө улам ихийг хийх.

Тэр бас Пакистаны Ерөнхий сайд болж алан хядагчдын бүлэглэлийн үйл ажиллагаа, цус урсгасан дайныг эцэс болгохыг мөрөөддөг. Холливудад нэг санал гарч байснаар бол Малала Юсуфзай охины оролцсон уран сайхны кино дэлгэцэнд гарч магадгүй л юм.

Х.Өлзийбаяр "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Өчигдөр 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Өчигдөр 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top