x

Санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна

Нийслэлийн Замын төсөл, хөтөлбөр эрчимжүүлэх төслийн зохицуулагч Л.Хосбаяр өнөөдөр Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд хэрэгжиж буй сургуулийн барилгын төслийн ажлын явцтай танилцлаа.

Тус хороонд баригдаж буй 960 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын ажил одоогоор 75 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Барилгын ажлыг “Хуягт Харш” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Монгол Улс 2022 онд боловсролын барилга байгууламжийн норм, стандартаа шинэчилснээс хойш уг сургууль нь шинэ стандартын дагуу баригдаж буй анхны томоохон сургуулиудын нэг юм. Нийт 11 мянган ам метр талбай бүхий тус сургууль нь хоёр спорт заал, урлагийн заалтай, орчин үеийн шаардлагад нийцсэн цогцолбор сургууль болж ашиглалтад орох юм.

Барилгын ажил 2025 онд эхэлсэн бөгөөд анхны төлөвлөгөөний дагуу 2026 оны есдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан. Гэвч нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй нийгмийн чиглэлийн бүтээн байгуулалтын төслүүдийн санхүүжилтэд хяналт, шалгалт хийгдэж, санхүүжилтийн үйл явц удааширсантай холбоотойгоор тус сургуулийг ашиглалтад оруулах хугацааг 2026 оны аравдугаар сарын 15 хүртэл хойшлуулахаар болжээ. Харин сургалтын үйл ажиллагааг 2026 оны арван нэгдүгээр сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж байна.

“Хуягт Харш” ХХК-ийн ерөнхий инженер А.Мягмардоржийн мэдээлснээр, гүйцэтгэлийн санхүүжилт удааширч байгаа нь барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд бүрэн дуусгахад хүндрэл учруулж байгаа аж. Гэсэн хэдий ч гүйцэтгэгч компани барилгын ажлыг чанарын шаардлагад бүрэн нийцүүлэн, шинэчилсэн хуваарийн дагуу хугацаанд нь дуусгахаар ажиллаж байгааг онцоллоо.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 4 цаг 31 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 4 цаг 56 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 5 цаг 10 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 5 цаг 13 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 5 цаг 16 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 5 цаг 34 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 7 цаг 19 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 7 цаг 20 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 7 цаг 31 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 9 цаг 27 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 11 цаг 0 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top