x

Герман улс “Passive House” төслөөр эрчим хүчний хэрэглээг 90 хүртэл хувиар бууруулж байна

Герман улс эрчим хүчний хэмнэлттэй барилгын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд Passive House (Passivhaus) стандартыг амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү стандарт нь орон сууц, сургууль, эмнэлэг, оффис зэрэг барилгын халаалтын эрчим хүчний хэрэглээг уламжлалт барилгатай харьцуулахад 80–90 хувиар бууруулах боломжтой гэдгээрээ онцлог юм. Энгийн орон сууц нэг ам метр талбайд жилд ойролцоогоор 120–150 кВт.цаг халаалтын эрчим хүч хэрэглэдэг бол Passive House барилга 15 кВт.цаг/м²-аас бага хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, халаалтын эрчим хүчний хэрэглээг ойролцоогоор 90 хүртэл хувиар бууруулдаг байна.

Passive House стандартын дагуу баригдсан барилгууд нь маш сайн дулаалгатай хана, дээвэр, суурьтай бөгөөд гурван давхар шилтэй, агаар нэвтрүүлэхгүй өндөр чанарын цонх суурилуулдаг. Мөн доторх дулааныг гадагш алдахгүйгээр цэвэр агаар оруулдаг дулаан сэргээх агаар сэлгэлтийн систем ашигладаг тул өвлийн улиралд бага хэмжээний эрчим хүчээр тав тухтай дулаан орчныг бүрдүүлдэг.

Түүнчлэн нийт анхдагч эрчим хүчний хэрэглээг халаалт, хөргөлт, халуун ус, ахуйн цахилгаан 50–75 хувиар бууруулах боломжтой юм байна.

Passive House стандарт нь зөвхөн эрчим хүч хэмнэх бус, иргэдийг жилийн дөрвөн улиралд тогтмол дулаан, цэвэр агаартай, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн барилгын шийдэл болоод байна.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 31 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 5 цаг 56 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 6 цаг 10 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 13 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 6 цаг 15 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 6 цаг 34 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 8 цаг 19 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 8 цаг 20 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 8 цаг 31 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 10 цаг 27 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 0 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top