x

Монелийн гудамжны авто замыг өнөөдөр оройноос эхлэн гурав хоног хаана

Баянзүрх дүүргийн Монелийн гудамжны авто замд их засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хаахаар болжээ. Замын 1 км хэсэгт хүйтнээр зорох болон асфальт бетоноор хучих ажил хийгдэх тул 7-р сарын 24-ний оройн 23:00 цагаас эхлэн Монелийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлах юм байна.

Засварын ажил гурван өдөр үргэлжлэх бөгөөд 7-р сарын 27-ны өглөөний 06:00 цагт замын хөдөлгөөнийг буцаан нээх хуваарьтай байна. Иймд замын хөдөлгөөний хязгаарлалтын хугацаанд иргэд, жолооч нарыг бусад туслах болон дайран өнгөрөх замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас санууллаа.

Нийслэлийн Замын сангийн 6.3 тэрбум төгрөгийн төсөвт хөрөнгөөр хийгдэж буй уг засвар, шинэчлэлтийн төсөл нь 2026-2028 оны хооронд бүрэн хэрэгжиж дуусах аж. Замын сангийн хөрөнгө оруулалт нь авто тээврийн хэрэгслийн албан татвар, замаар зорчсоны төлбөр болон зам барилгын аюулгүй байдал, дүрмийн зөрчлийн торгуулийн орлогоос бүрдэж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 32 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 5 цаг 57 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 6 цаг 11 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 14 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 6 цаг 16 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 6 цаг 35 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 8 цаг 20 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 8 цаг 21 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 8 цаг 32 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 10 цаг 28 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 1 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top