x

Морин жагсаалд оролцсон бүх хүнд Ерөнхийлөгчийн өргөмжлөл гардуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг Монгол Улсад анх удаа тэмдэглэхээр болсон. Үүнтэй холбоотой Хурдан морины салбар хорооны дарга, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал Д.Ганхуяг тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ.

Хурдан морины салбар хорооны дарга Д.Ганхуяг “Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх хүрээнд энэ сарын 13-ны өдөр 07:00-10:30 цагт олон улсын морин уралдаан зохион байгуулна. Тус уралдаанд дөрвөн орны оролцогчид оролцох бөгөөд Монгол Улсаас морь түрээслэн өөрсдийн нэрээр уралдуулах зохицуулалттай. Олон улсын уралдааны дараа 11:40-13:40 цагт “Түмэн морины жагсаал” зохион байгуулахаар төлөвлөсөн. Ойролцоогоор 10 мянга орчим морь оролцуулахаар аймаг, орон нутгийн болон төрийн бус байгууллагууд саналаа илэрхийлсэн” хэмээв.

Энэхүү жагсаалд оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүд “Морин парад-2026” цахим системээр бүртгүүлэх бөгөөд хэрэв бүртүүлж амжаагүй бол гарааны цэгээс дөрвөн километрийн зайд байршуулсан отоглох цэгт нэгдсэнээр энэ сарын 13-ны өдөр парадад оролцох боломжтой ажээ. Зохион байгуулагчдид морин жагсаалд оролцсон хүн бүрд Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөмжлөлийг гардуулна гэдгийг онцоллоо.

Энэхүү үйл ажиллагаа нь морины соёл, адууны эдийн засгийн бодлогыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд цаашид 5-10 жилийн хугацаанд гадаадын оролцогчдын тоо нэмэгдэж, дэлхийн хэмжээнд Монголд төвлөрсөн адууны баяр болон өргөжинө гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлэв. Мөн монгол адууны соёлыг сурталчилсан айргийн фестиваль, жороо морины уралдаан, адуучин, морьт харваа зэрэг тэмцээн зохион байгуулах бөгөөд хаалтын ёслолд Монголын урлаг соёлын одод оролцсон шоу тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 42 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 7 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 6 цаг 20 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 23 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 6 цаг 26 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 6 цаг 45 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 8 цаг 30 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 8 цаг 31 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 8 цаг 42 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 10 цаг 38 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 11 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top