x

Мазаалай баавгайг хамгаалах ажилд хувь нэмэр оруулж буй хамт олонд талархал илэрхийллээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Монгол орны нэн ховор, үндэсний бахархалт амьтан болох мазаалай баавгайг хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах үйлсэд бодит хувь нэмэр оруулж буй “Ай Ви Би” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлэн, төлөөллийг хүлээн авч уулзав.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны сайн жишээ болж буй тус байгууллага нь яамтай байгуулсан хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд мазаалай баавгайг хамгаалах, судалгаа, мониторингийн ажлыг дэмжих, олон нийтийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодитой, үр дүнд суурилсан үйл ажиллагааг санхүүжүүлэн ажиллаж байна.

Үүнд мазаалай баавгайн амьдрах нутагт нэмэлт тэжээл бэлтгэх, тээвэрлэн хүргэх, түгээх үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг бүрэн хариуцан санхүүжүүлсэн. Энэхүү дэмжлэг нь Алтайн өвөр говийн байгалийн хатуу ширүүн нөхцөлд амьдардаг мазаалай баавгайн идэш тэжээлийн хүрэлцээг нэмэгдүүлэх, хамгааллын өдөр тутмын үйл ажиллагаа, тээвэр, логистикийн нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой болсон юм.

Гэрэл зургийн үзэсгэлэн, судлаачдын илтгэл, уулзалт, хэлэлцүүлэг, баримтат киноны үзвэр, хүүхэд, залууст зориулсан танин мэдэхүйн тэмцээн зэрэг арга хэмжээний зардлыг санхүүжүүлэн, зохион байгуулалтын бэлтгэлийг хангахад дэмжлэг үзүүлж, ЕБС-ийн дунд, ахлах ангийн 400 орчим сурагч, их, дээд сургуулийн 65 оюутан, судлаач болон бусад оролцогчийг хамруулж, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн танхимаар нийт 600 орчим хүүхэд, залуус, мазаалай баавгай болон говийн бүсийн ховор амьтдын амьдрал, амьдрах орчин, судалгаа, хамгааллын ажлыг харуулсан 50 гэрэл зургаас бүрдсэн зөөврийн үзэсгэлэнг бэлтгэж өгсөн зэрэг бодит ажлуудыг дурдаж болно. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 5 цаг 41 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 6 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 6 цаг 20 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 6 цаг 23 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 6 цаг 26 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 6 цаг 44 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 8 цаг 29 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 8 цаг 30 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 8 цаг 41 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 10 цаг 37 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 10 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top