x

Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт хүүхдийн аюулгүй байдлыг хангаж ажиллахыг чиглэл болгов

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Үндэсний их баяр наадмыг угтан хурдан морины уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, амралт, аялал, баяр наадмын үеийн хүүхэд хамгааллын арга хэмжээг эрчимжүүлэх талаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт чиглэл хүргүүллээ. 

Үүнд:

-Хурдан морины уралдаан, сунгаа, бэлтгэл, сургуулилтын бүх үе шатанд уралдаанч хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах

-Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, хурдан морины уралдааны зам, талбай, гараа, барианы бүс болон холбогдох байгууламжийг хүүхдийн аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн бэлтгэх, шаардлагатай засвар, тохижилтын ажлыг зохион байгуулах

-Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Үндэсний их баяр наадмын тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулж, эцэг, эх, асран хамгаалагч, уяач, уралдаанч, наадам зохион байгуулагчдад хууль тогтоомжийг сурталчлан таниулах, мөрдүүлэх ажлыг зохион байгуулах

-Хурдан морины уралдаанд оролцох уралдаанч хүүхдийг Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага “Үндэсний морин уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2026 стандарт болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хамгаалалтын хувцас, хамгаалах хэрэгслээр бүрэн хангаж, стандартын шаардлага хангаагүй тохиолдолд уралдаанд оролцуулахгүй байх арга хэмжээ авах

-Хурдан морины уралдааны үеэр хүүхэд хамгааллын үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангаж, холбогдох байгууллагуудын уялдаа холбоог сайжруулан ажиллах

-Уралдаанч хүүхдийн бүртгэл, насны шалгуур, эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл, даатгал болон бусад шаардлагатай баримт бичгийн бүрдлийг хууль тогтоомжийн дагуу шалгаж, хяналт тавих

-Хүүхдийн эрх, аюулгүй байдалтай холбоотой зөрчил, осол, эрсдэлийн мэдээллийг тухай бүр шуурхай авч, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх

Дээрх чиглэлийн хэрэгжилтийг хангаж, уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хамгаалах ажлыг үр дүнтэй зохион байгуулан, хэрэгжилтийг тайлагнаж ажиллахыг чиглэл болгов. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 25 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 50 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 4 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 7 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 10 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 28 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 13 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 14 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 25 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 21 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 54 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top