x

Ойн газар БНСУ-ын "Nurinue" компанитай ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтарна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар болон БНСУ-ын "Nurinue" компанитай ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Харилцан ойлголцлын санамж бичиг (MOU) байгууллаа. 

Хамтын ажиллагааны хүрээнд:

- Монгол Улсад ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх;

- "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжин хамтын ажиллагааг өргөжүүлэх;

- Ойн салбарын бодлого, менежмент, техник технологи болон хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр туршлага, мэдлэг солилцох;

- Семинар, сургалт, эрдэм шинжилгээний арга хэмжээг хамтран зохион байгуулах;

- Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо. 

Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын ойн салбарын тогтвортой хөгжил, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажлыг олон улсын туршлага, дэвшилтэт шийдлээр баяжуулж, ногоон хөгжлийг дэмжихэд чухал хувь нэмэр оруулах юм.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 27 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 52 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 6 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 9 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 11 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 30 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 15 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 16 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 27 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 23 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 56 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top