x

Богд Хааны ордон музейд “Бат оршил” тусгай үзэсгэлэнг нээнэ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадамд зориулан Богд Хааны ордон музейд “Бат оршил” тусгай үзэсгэлэнг энэ сарын 10-нд нээнэ.

1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхтэй Даншиг наадам нь Халх Жавзандамбын Их Хүрээний гол баяр юм.

Үзэсгэлэнд VIII Богд хааны ханьцаж тэнцэшгүй эрхийг бэлгэдэн үзүүлсэн хүрэм жанч хантааз, гадагш морилоход хааны хэрэглэх жууз ба зөөврийн түшлэг сэнтий, “Бат оршил” хэмээх Даншгийн үеэр Богдын насан хутаг өлмий батдахын хэрэг учирт мандал өргөхөд хэрэглэдэг лагшин зарлиг тааллын шүтээн, мандал, хаан төрийн долоон эрдэнэ мэт эд хэрэглэл, Даншгийн болон Долоон хошуу наадмын зураг зэрэг нийт 40 гаруй үзмэрийг дэлгэх юм.

Тус үзэсгэлэн Богд Хааны ордон музейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 20-ныг хүртэл наадамчин олонд нээлттэй байх юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 25 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 50 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 4 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 7 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 10 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 28 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 13 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 14 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 25 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 21 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 54 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top