x

БНХАУ-ын Батлан хамгаалах яамны цэргийн техник хэрэгслийн буцалтгүй тусламжийг хүлээн авлаа

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд үзүүлж буй цэргийн буцалтгүй тусламжийн техник хэрэгслийг албан ёсоор хүлээн авах арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тусламжийн хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа анги, байгууллагуудын үйл ажиллагаа, алба хаагчдын тээвэрлэлтийн нөхцөлийг сайжруулах, өдөр тутмын бэлэн байдлыг хангах зориулалт бүхий зорчигч тээврийн автобуснуудыг хүлээлгэн өгөв.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Жан Сюлян болон хоёр талын батлан хамгаалах салбарын удирдлага, албаны хүмүүс оролцсон юм.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ хоёр улсын төрийн тэргүүн нарын манлайлал дор Иж бүрэн стратегийн түншлэл бүхий л салбарт идэвхтэй хөгжиж, 2026 он гарсаар Ерөнхий сайд Н.Учрал, Шадар сайд Н.Номтойбаяр нарын БНХАУ-д хийсэн айлчлал, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, дэд сайд Сун Вэйдун нарын Монгол Улсад хийсэн айлчлалууд нь харилцаанд талууд онцгой ач холбогдол өгч буйг харуулсныг тэмдэглэв.

Мөн саяхан хамтран зохион байгуулсан “Талын түнш-2026” хээрийн сургууль нь харилцан итгэлцэл, бүс нутгийн энх тайвныг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэснийг дурдаад, БНХАУ-ын БХЯ-наас олгож буй энэхүү цэргийн буцалтгүй тусламж нь Зэвсэгт хүчний чадавхыг бэхжүүлэх, техник хэрэгслийн шинэчлэлд бодит дэмжлэг болж байгаад чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Талууд энэхүү үйл ажиллагаа нь хоёр орны найрсаг харилцаа, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 27 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 52 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 6 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 9 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 11 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 30 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 15 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 16 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 27 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 23 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 56 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top