x

"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэнг нээнэ

Үндэсний их баяр наадам болон "Дэлхийн адууны өдөр"-ийг тохиолдуулан "Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд энэ сарын 8-наас 16-нд үзэгч олонд толилуулна. 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2025 оны 79 дүгээр чуулганы тогтоол болон Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу 2026 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 11-13-ны өдрүүдийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэхээр батламжилсан нь монгол адуу, адууны өв соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байна. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан эрийн гурван наадмын өв уламжлал, монгол адуу, адууны соёлын өвөрмөц онцлогийг олон нийтэд таниулан сурталчлах юм.   

Үзэсгэлэнд монгол нутагт хүмүүс эрт үеэс адууг гаршуулан ахуй амьдралдаа хэрэглэж ирсний гэрч болох хүрлийн үеийн амгай, зуузай, Түрэгийн үе болон Монголын эзэнт гүрний үеийн эмээл, хазаарын үлдэгдэл зэрэг археологийн ховор олдворуудыг дэлгэх юм. Түүнчлэн мөнгөн эмээл, хазаар, дөрөө, ташуур, бугуйл, тушаа зэрэг уналгын тоног хэрэгсэл, морь шүтлэгтэй холбоотой ховор нандин дурсгалуудыг багтаасан 250 орчим Архивын Ерөнхий газрын сан хөмрөгт хадгалагдаж буй архивын баримт, гэрэл зураг, дүрс бичлэг болон “Талын язгууртан сан”-д хадгалагдаж буй адууны сан судраас дээжлэн дэлгэн толилуулна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 27 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 52 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 6 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 9 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 11 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 30 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 15 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 16 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 27 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 23 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 56 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top