x

Үндэсний их баяр наадмаар соёл урлагийн 14 үйл ажиллагаа зохион байгуулна

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын соёл урлагийн тоглолтод мэргэжлийн урлагийн байгууллагууд, хувийн студи, продакшн болон чөлөөт уран бүтээлчдээс бүрдсэн 2000 гаруй уран бүтээлч оролцож, зохион байгуулах арын албанд 500 орчим хүн ажиллаж байна.

Наадмын нээлт, хаалтын бэлтгэл Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилж байгаа бөгөөд 80 гаруй хувьтай байгаа Соёл урлагийн салбар хорооноос мэдээлэв. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс ирэх гадаадын жуулчид болон наадамчин олонд зориулан нийт 14 соёл, урлагийн томоохон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийг танилцуулж байна.

Долоодугаар сарын 8-15

Монголын уран зургийн галерейн Их танхимд “Монгол бахархал-монгол адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэн.

Долоодугаар сарын 9-20

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Монголын сайхан орон” уран зургийн үзэсгэлэн.

Долоодугаар сарын 9

Д.Сүхбаатарын талбайд “Дээлтэй Монгол” үндэсний хувцасны наадам.

Долоодугаар сарын 10

Нийслэлийн Соёлын төв өргөөнд “Мөнхөд орших Монгол” хүндэтгэлийн концерт.

Долоодугаар сарын 11

Төв цэнгэлдэх хүрээлэнд “Мөнхөд орших монгол наадам” баяр наадмын нээлт, үдшийн тоглолт.

Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын үдэш-2026” үдшийн цэнгүүн.

Долоодугаар сарын 11, 12

Хүй долоон худагт “Соёлын наадам”

Долоодугаар сарын 12

Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын хаалтын ёслол

Долоодугаар сарын 13

Хүй долоон худагт “Дэлхийн адууны өдөр-Уяачдын наадам”

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд адууны соёл, нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үйл ажиллагааг гурван өдрийн турш Хүй долоон худагт зохион байгуулахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 26 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 6 цаг 51 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 5 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 8 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 11 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 29 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 14 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 15 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 26 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 22 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 12 цаг 55 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top