x

Сэлбэ гол дагуух авто замыг энэ сарын 10-ны дотор ашиглалтад авна

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Эдвард Эндрью Бюкес тэргүүтэй техникийн хяналтын багийн төлөөлөгчдийг /2026.07.02/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны хэрэгжилт болон цаашдын боломжийн талаар санал солилцов. Энэ үеэр нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр нийслэлийн шинэ бүтэц, зохион байгуулалтын хүрээнд төсөл, хөтөлбөрүүдийг илүү үр ашигтай, нэгдсэн удирдлагаар хэрэгжүүлэх, бүтээн байгуулалтын ажлын хэрэгжилтийн хурд, чанарыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж буйг онцлов. Мөн олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь нийслэлийн тэргүүлэх зорилтын нэг гэв.

Дэлхийн банкны техникийн хяналтын төслийн баг Улаанбаатар хотын зам, тээврийн салбарын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг боловсруулах, батлуулах ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан. Үүнд Улаанбаатар хотын тогтвортой зорчилт хөдөлгөөний стратеги, Авто зогсоолын бодлого, стратеги, менежментийн төлөвлөгөө, Нийтийн тээврийн стратеги, Хурдны менежментийн төлөвлөгөө зэрэг баримт бичиг багтаж байна. 

Улаанбаатар хотод замын түгжрэл, нийтийн тээврийн хүртээмж, хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг асуудал тулгамдсан хэвээр байгаа бөгөөд ухаалаг тээврийн системийг өргөн хүрээнд нэвтрүүлэх хэрэгцээ өсөн нэмэгдэж байгааг талууд онцолсон юм. Иймээс авто замын дэд бүтэц, нийтийн тээвэр, ухаалаг тээврийн систем, хөдөлгөөний удирдлага, тогтвортой хот байгуулалтын чиглэлээр Дэлхийн банктай хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэх сонирхолтой байгааг нийслэлийн төлөөлөл илэрхийллээ.

Уулзалтад нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр оролцсон бөгөөд Дэлхийн банкны дэмжлэгтэй хэрэгжиж буй төслийн хүрээнд Яармаг, Нарны зам, Сэлбэ гол, Өнөр хороолол, Баянхошуу чиглэлийн авто замуудыг гол замын сүлжээтэй уялдуулан цогцоор нь хэрэгжүүлж байгааг онцлов. Мөн Сэлбэ гол дагуух авто замын өнгөн хучилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөсөн талаар мэдээлэв.

НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 47 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 12 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 26 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 29 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 32 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 50 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 35 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 36 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 47 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 43 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 13 цаг 16 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top