x

Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай дулааны станцын барилгын ажил эхэллээ

Налайх дүүрэгт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 79 МВт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц байгуулах ажил өнөөдөр /2026.06.29/ эхэлжээ.

Налайх дүүргийн 3-р хорооны нутагт баригдах шинэ дулааны станц нь гурван үе шаттай хэрэгжих бөгөөд нийт 256МВт-ын хүчин чадалтай, 7,900 өрх, 13,000-19,000 айлын орон сууцны барилгыг чанартай төвлөрсөн дулаан хангамжаар хангаж, дүүргийн нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангана.

Төслийн хүрээнд 1.4км дулаан дамжуулах шугам сүлжээг шинээр барьж, 0.5км шугам сүлжээг өргөтгөн шинэчилж, найдвартай, тасралтгүй дулаан хангамжтай болсноор иргэдийн тав тух, эрүүл, аюулгүй амьдрах орчин бүрдэж, гэр хорооллын айл өрхийг ч дулаанаар хангах боломжтой. Мөн удахгүй 110/35 кВ-ын өндөр хүчин чадал бүхий цахилгааны дэд станц барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

Нээлтийн ажиллагаанд оролцсон УИХ, Засгийн газрын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Налайх дүүргийг Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд аж үйлдвэр, аялал жуулчлалаар тэргүүлсэн ХОТ болгон хөгжүүлэх шинэ хотын ерөнхий төлөвлөлтийг хийж дуусгасан. Налайх ногоон орчинтой, хүндээ ээлтэй, нэгдсэн стандарттай хот болж Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулна. Шинэ хотын эхлэл болох 1000 айлын орон сууц, үйлдвэр технологийн парк, дулааны станц зэрэг бүтээн байгуулалтууд Налайх дүүрэгт ид өрнөж байна.

Налайх дүүрэг бие даасан хот болон хөгжихөд орон нутгийн засаг захиргаа, ард иргэд та бүхний минь хамтын хүч, хичээл зүтгэл, сэтгэл гарган оролцож, дэмжихийг хүсье" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 46 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 11 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 24 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 27 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 30 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 49 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 34 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 35 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 46 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 42 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 13 цаг 15 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top