x

Баяр наадмын индрийн суудлыг тасалбараар худалдаална

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан энэ сарын 16-нд болж, наадмын зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн чухал шинэчлэлийг хэлэлцжээ. Шадар сайд Н.Номтойбаяр бөхийн барилдааныг допинггүй цэвэр явуулахын тулд бүхий л боломжийг дайчлахыг үүрэг болгосон байна.

Тухайлбал, Монголд допинг илрүүлэх тусгай лаборатори, тоног төхөөрөмж байхгүйгээс шалтгаалан шинжилгээний дээжийг гадаад руу илгээж, хариу нь хоёр долоо хоногийн дараа ирдэг одоогийн тогтолцоог шүүмжилж, "шинжилгээний хариу удсанаас Ерөнхийлөгчийн зарлиг гарч цол олгосны дараа маргаан үүсэх, цол, бай шагналыг хураах зэргээр иргэдийг бухимдуулдаг. Тиймээс допингийн үр дүнг наадмын үеэр газар дээр нь шууд гаргадаг болох шаардлагатай. Мөн наадмын нээлт, хаалтын тасалбарын борлуулалтад ч шинэ дүрэм үйлчилнэ" гэж мэдэгдсэн.

Энэ жил баяр наадмын тасалбарыг ямар нэгэн давуу эрхгүйгээр 100 хувь иргэдэд худалдаалахаар төлөвлөж байгаа бөгөөд УИХ-ын гишүүд, сайд, дарга нарт элдэв тусгай зөвшөөрөл олгохгүй, "Төв цэнгэлдэхийн суудлыг бүрэн борлуулж, урилгаар суудал хадгалдаг жишгийг хална" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 46 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 11 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 25 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 28 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 31 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 49 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 34 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 35 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 46 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 42 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 13 цаг 15 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top