x

Тайваний “Tri-Service” эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн баг ГССҮТ-д ажиллаж, тусламж үйлчилгээтэй танилцлаа

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирал Э.Галбадрах баасан гаригт /2026.06.26/ Тайваний “Tri-Service” эмнэлгийн захирал Tsai Yi-Ting тэргүүтэй эмч мэргэжилтнүүдийн багийг хүлээн авч уулзжээ.

ГССҮТ болон Тайваний “Tri-Service” эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд 2019 оноос эхлэн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургаж чадавхижуулж буй бөгөөд 2024 оны есдүгээр сараас барокамер буюу өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн байна.

Энэ нь гэмтлийн гаралтай архаг хэмжээний том шарх, түлэгдлийн шарх, халдварлагдсан шарх, ясны идээт үрэвсэл, тархины хүнд гэмтэл болон бусад өвчлөлийн үед эд, эсийн түвшинд хүрч үйлчлэх, эдгэрэлтийн явцыг түргэсгэх өндөр ач холбогдолтой орчин үеийн дэвшилтэт технологи бөгөөд “Tri-Service” эмнэлгийн эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй 2 баг Монголд ирж ажиллан тус төхөөрөмжийн зааварчилгаа, эмчилгээний арга зүйн талаарх ажлын байрны сургалтыг үе шаттайгаар зохион байгуулсан юм.

Тиймээс энэ удаагийн уулзалтаар барокамер эмчилгээний явц, бодит үр дүнгийн талаар эмч мэргэжилтнүүд тодорхой жишээнд тулгуурлан дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, тусламж үйлчилгээний талаарх ололт амжилтаасаа хуваалцлаа.

ГССҮТ-өөс 2025 онд Тайваний “Tri-Service” эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг зочин профессороор урьж, эмчилгээний дэвшилтэт арга технологиос суралцан мэдлэг туршлага солилцож байгаа юм.

Уулзалтын хүрээнд Тайваний зочид төлөөлөгчид ГССҮТ-ийн салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаа болон өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээний явцтай танилцсан байна

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 46 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 11 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 25 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 28 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 31 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 49 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 34 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 35 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 46 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 42 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 13 цаг 15 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top