x

Налайх дүүрэгт “Бүү бас!” нөлөөллийн аяны нээлттэй өдөрлөг боллоо

Зуны улирал эхэлж, иргэд гол, ус бүхий газруудад олноор зорчих болсон энэ үед үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой “Бүү бас!” нөлөөллийн аяны нээлтийг Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж-Горхийн бүсэд зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс зохион байгуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагдаагийн хэлтэс, Хүүхэд, гэр бүл, хөгжлийн хамгааллын хэлтэс болон холбогдох байгууллагууд хамтран оролцов.

Өдөрлөгийн үеэр иргэд, аялагчдад үер, усны ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэж, гол, усанд зорчих үеийн аюулгүй ажиллагааны мэдлэг олгохын зэрэгцээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах талаар мэргэжлийн заавар, зөвлөмж өглөө.

Мөн Онцгой байдлын байгууллагын аврах ажиллагаанд ашиглагддаг техник, тоног төхөөрөмжийг танилцуулж, аялал, зугаалгын үеэр иргэдийн сонор сэрэмж, хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг мэдлэг мэдээллийг түгээж ажиллалаа.

Зуны улиралд үер, гол, усны ослын эрсдэл нэмэгддэг тул эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, баталгаатай гүүр, гарц, гармаар зорчиж, амь нас, эрүүл мэндээ хамгаалахыг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 46 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 11 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 25 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 28 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 31 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 49 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 34 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 35 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 46 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 42 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 13 цаг 15 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top