Хүндэт жолооч, иргэд ээ-Баяр наадмын өдрүүдээр холын замд зорчихдоо
-Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношилгоондоо хамрагдах
-Автомашиныхаа техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
-Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх
-Хурд хэтрүүлэхгүй, аюулгүй байдлаа эрхэмлэх
-Хүүхэд болон зорчигчдын хамгаалалтын бүсийг тогтмол зүүхийг уриалж байна
Эрүүл мэнд, амь нас юунаас ч үнэтэй. Хариуцлагатай, соёлтой жолооч байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хамгаалцгаая гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.




