x

Хуучин НЗДТГ-ын байрыг "Хүүхдийн ордон 2" болгож, наймдугаар сард ашиглалтад оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, Хүүхдийн хөгжлийн ордны чиг үүрэг, хөгжлийн үйлчилгээний хүртээмж, үйл ажиллагааны төлөвлөлт, үр дүн, бүтэц зохион байгуулалтын талаар хэлэлцэж, "Хүүхдийн ордон 2"-ын засвар шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Бид аливаа харамсалтай үйл явдал болсны дараа арга хэмжээ авах бус урьдчилан сэргийлж, өөрсдийн хариуцаж байгаа хүрээлэн буй орчныг хүүхдэд ээлтэй, аюулгүй болгох чиглэлээр ажиллах нь хамгийн чухал юм.

Үүнд иргэний нийгмийн болон ТББ-уудын оролцоо маш их. Улаанбаатар хотын зүгээс хүүхдэд эрсдэлтэй байж болох нөхцөл байдлын мэдээлэл, саналыг хүлээн авахаар платформыг ажиллуулж, иргэдээс ирсэн саналын дагуу НЗДТГ, ЗАА, дүүргүүдтэй хамтран засаж байна. Энэ бол нэг аян зохион байгуулаад л дуусах ажил биш. Үүнд үргэлж анхаарч, хүүхдийн аюулгүй байдал талаас нь бүх зүйлийг харж байх ёстой.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүний шийдвэр гарч, өмнө нь НЗДТГ байсан байрыг "Хүүхдийн ордон 2" болгохоор шийдвэрлэсэн. Энэхүү ажлын бэлтгэл 60 хувьтай үргэлжилж байна.

1958 онд баригдсан, 1800 гаруй ам метр талбайтай энэхүү барилга хүүхдийн хөгжлийн төв болж байгаа учир аюулгүй байдалд нь мэргэжлийн байгууллагууд үнэлгээ, дүгнэлт хийх нь маш чухал юм. Өмнө нь ашиглалтад байсан учир шууд үйл ажиллагаагаа явуулах бүрэн боломжтой гэсэн эхний дүгнэлтээ аваад ААН-үүдтэй зөвшилцөл, хэлэлцээрт орж байна.

Тус ажлыг хувийн хэвшлүүдтэй хамтран хийнэ. Энэ төв нь шинжлэх ухаан, технологи, инновацын төв байх юм. Наймдугаар сард бүх ажил дуусаж, хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө үйл ажиллагаандаа орох төлөвлөгөөтэй байна. Улаанбаатар хүүхдэд ээлтэй болсноор хүн бүр амьдрахад таатай хот болно. Бид хүүхдүүдийн дуу хоолойг сонсож, бодлоготоо тусгаж шийдвэрээ гарган ажиллана. Хүүхдийн төлөө за гэж хэлсэн бол заавал хийнэ" гэлээ.

Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулах бөгөөд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж хувийн ААН-үүдэд урилга илгээсэн. Тус төсөлд зарим ААН-үүд саналаа ирүүлээд байна. 2028 он гэхэд хүүхэд хүлээж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг өөрчилсөн. Хүний эрхийн мэдрэмжтэй байхгүй бол хүүхдүүдийг "тусгай" гэдэг нэрээр шошголж байна. Ингэснээр хүүхдүүд өөрсдийгөө бусдаас өөр гэж үзэж тусгаарлах, ангийнх нь хүүхдүүд тусгай цогцолборын хүүхэд гэж ялгаварлан гадуурхах нөхцөл үүсдэг. Нэрэнд анхаараад зогсохгүй дотоод үйл ажиллагаанд ч анхаарч, хүүхдүүд гэртээ байгаа мэт орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 47 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 12 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 26 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 29 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 32 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 50 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 35 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 36 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 47 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 43 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 13 цаг 16 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top