x

Монгол, Оросын өсвөрийн геологичдын олимпиад ОХУ-д болно

Монгол, Оросын өсвөрийн геологичдын II олимпиад энэ сарын 29-нөөс ирэх сарын 5-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай улсад болох гэж байна. Хоёр орны хамтарсан олимпиад Катунь мөрний эрэг дагуух Чемалын дүүрэгт зохион байгуулахаар бэлтгэл хангажээ.

Албан ёсны нээлт долоодугаар сарын 1-нд болох юм. Нээлтийг Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов нар цахим мэндчилгээ дэвшүүлэн, тэмцээний албан ёсны үйл ажиллагааг эхлүүлнэ.

Тэмцээнд Монгол, Оросын талаас тус бүр таван баг оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Монголын талаас эх орноо төлөөлөн нийт 40 сурагч багш, шүүгч нарын хамт оролцох бөгөөд бэлтгэл хангагджээ.

Олимпиадын албан ёсны нээлтийг долоодугаар сарын 1-нд товлосон бөгөөд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа болон хоёр улсын геологийн салбарын төрийн болон сургалт, судалгааны байгууллагуудын төлөөлөгчид арга хэмжээнд оролцох юм.

Тэмцээн геологийн маршрут, палеонтологи, минералоги ба петрографи, шлихийн сорьцлолт, гидрологи, геофизик, хээрийн отог байгуулах, аюулгүй ажиллагааны үндэс гэсэн найман төрлөөр өсвөрийн геологичид өрсөлдөх юм. Үүнээс гадна гэрэл зураг, гар зургийн уралдаан, спортын тэмцээн, танин мэдэхүйн аялал, сургалт, лекц зэрэг дагалдах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 6 цаг 47 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 12 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 7 цаг 25 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 7 цаг 28 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 7 цаг 31 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 7 цаг 50 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 9 цаг 35 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 9 цаг 36 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 9 цаг 47 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 11 цаг 43 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 13 цаг 16 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top