x

Монгол, Солонгосын цэргийн инженерүүдийн хамтарсан "Гүүр" сургалт БНСУ-д болж байна

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Бүгд Найрамдах Солонгос Улсын Зэвсэгт хүчний инженерийн цэргийн салбаруудын хамтарсан "Гүүр-2026" сургалт, дадлага хоёр дахь жилдээ БНСУ-ын нутаг дэвсгэрт амжилттай зохион байгуулагдаж байна.

Хамтарсан сургалт дадлагад Монгол Улсын Зэвсэгт хүчний 15 цэргийн алба хаагч оролцож, БНСУ-ын Зэвсэгт хүчний туршлагатай цэргийн инженерүүдтэй хамтран гол мөрөн гатлах, хөвөгч гүүр тавих болон тэсрэх бодистой тэмцэх чиглэлээр харилцан туршлага солилцож, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна.

Хоёр орны цэргийн инженерийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан тус "Гүүр" сургалт, дадлага нь 2025 оноос эхэлсэн бөгөөд НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны талбарт үүрэг гүйцэтгэх дадлага туршлагаа хуваалцах, алба хаагчдын мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж буй юм.

Хоёр орны Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх алсын харааг бэлгэдэн тус сургалтыг "Гүүр" хэмээн нэрлэсэн бөгөөд энэхүү нэршил нь Монгол, Солонгосын инженерийн цэргүүдийн нөхөрлөл, харилцан ойлголцол, хамтын ажиллагааны бодит гүүр болж буйг илэрхийлдэг юм.

Энэ сарын 15-ны өдрөөс эхэлсэн тус сургалтын явцтай Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн захирагч, хурандаа Г.Мөнхбатаар ахлуулсан бүлэг биечлэн танилцсан бөгөөд сургалтын нэгдүгээр шат 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл явагдаж, дараагийн шат нь ирэх 09 дүгээр сард Монгол Улсад үргэлжилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 7 цаг 33 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 58 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 8 цаг 12 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 8 цаг 15 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 8 цаг 18 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 8 цаг 36 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 10 цаг 21 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 10 цаг 22 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 10 цаг 33 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 12 цаг 29 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 14 цаг 2 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top