x

"Хүрээ цам - Даншиг наадам 2026" ирэх амралтын өдрүүдэд болно

Монголын төрт ёс, шашин, соёлын үнэт өв болсон "Хүрээ цам – Даншиг наадам 2026" ирэх амралтын өдрүүдэд буюу зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.

Наадмын хүрээнд Монголын бурхан шашны зан үйл, уламжлалт өв соёлыг сурталчилсан олон арга хэмжээ болох бөгөөд сүр жавхлант цам харайх ёслол, лам хуврагуудын дунд ном хаялцах болон гүн ухааны мэтгэлцээний тэмцээн, балин тосон урлалын уралдаан, сор залах, соёмбот туг залах ёслол, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг шашин, соёлын онцгой үйл ажиллагаанууд зохион байгуулагдана гэж Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдээс мэдээлж буй.

Мөн энэхүү арга хэмжээ болох үеэр Нийтийн тээврийн бодлогын газраас автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм.

"Хүрээ цам – Даншиг наадам" нь Монголын ард түмний түүх, шашин, зан заншил, биет бус соёлын өвийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, эв нэгдэл, энэрэн нигүүлсэхүйн үзэл санааг бэхжүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой юм.

Сануулахад, Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран Хүрээ цам-Даншиг наадмыг анх 2015 онд зохион байгуулсан юм. Түүнээс хойш жил бүр тасралтгүй зохион байгуулагдсаар байгаа билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 7 цаг 33 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 58 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 8 цаг 12 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 8 цаг 15 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 8 цаг 18 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 8 цаг 36 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 10 цаг 21 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 10 цаг 22 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 10 цаг 33 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 12 цаг 29 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 14 цаг 2 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top