x

Хөвсгөл аймагт "Цаатан фестиваль" 22 дахь жилдээ болно

Хөвсгөл нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, цаатан иргэдийн өвөрмөц ахуй соёл, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд “Далай тур” жуулчны баазад болно.

Тус фестивалийг энэ жил 22 дахь удаагаа зохион байгуулах бөгөөд Монголын хоймор нутагт эртний уламжлалаа хадгалан амьдарч буй цаатан иргэдийн аж амьдрал, соёл, ёс заншил, мөн дархад, цаатан бөөгийн уламжлалт зан үйлийг дотоод, гадаадын жуулчдад сурталчлан таниулах зорилготой. Түүнчлэн орон нутгийн иргэдийн аялал жуулчлалаас олох орлогыг нэмэгдүүлж, амьжиргааг дэмжихэд чухал ач холбогдолтой.

Фестивалийн үеэр цааны уралдаан, цаатан иргэдийн уламжлалт ахуй амьдралтай танилцах, цаатай дурсгалын зураг авахуулах, үндэсний өв соёлыг харуулсан тоглолт, үзүүлбэрүүдийг үзэх зэрэг хөтөлбөрийг олон нийтэд толилуулна. Түүнчлэн Хөвсгөл нуурын эрэгт аялан амарч буй жуулчид цаатан иргэдийн өвөрмөц соёл, уламжлалтай ойроос танилцаж, үндэсний өв соёлыг сурталчилсан тоглолт, үзүүлбэрүүдийг үзэх боломжтойг зохион байгуулагчид онцолж байна.

Хөвсгөл аймагт Монгол Улсын зургаа дахь хошуу мал болох цаа сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байна.

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 7 цаг 34 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 59 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 8 цаг 13 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 8 цаг 16 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 8 цаг 19 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 8 цаг 37 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 10 цаг 22 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 10 цаг 23 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 10 цаг 34 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 12 цаг 30 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 14 цаг 3 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top