x

Боловсролын баримт бичгийг eMongolia-гаар дамжуулан цахим апостилиар баталгаажуулна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд ГХЯ-ны Консулын газраас иргэдэд үзүүлдэг үйлчилгээ, тэр дундаа апостиль гэрчилгээний талаар, боловсролын баримт бичгийг Төрийн үйлчилгээний нэгдсэн систем eMongolia-д холбосноор цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулах нөхцөлийн талаар газар дээр нь танилцууллаа.

Монгол Улсын гадаад харилцаа өргөжин хөгжиж, гадаад улсыг зорих иргэдийн хөдөлгөөн үлэмж нэмэгдэх болсонтой холбогдуулан Гадаад харилцааны яамнаас иргэдэд хамгийн ихээр үзүүлдэг үйлчилгээ нь “Апостиль” гэрчилгээ болсон ба Гадаад харилцааны яамнаас 2025 оны есдүгээр сараас эхлэн Төрийн үйлчилгээний нэгдсэн систем eMongolia-гаас таван хэлээр гардаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулж байна.

Апостиль гэрчилгээг хамгийн ихээр авдаг үйлчлүүлэгч нар нь гадаад улсад суралцахаар горилж буй оюутан залуус тул боловсролын баримт бичиг, тэр дундаа бүрэн дунд боловсролын, мэргэжлийн боловсролын гэрчилгээ, үнэмлэх, техникийн болон дээд боловсролын диплом, түүний тодорхойлолт, дүнгийн хуулбар зэргийг Төрийн үйлчилгээний нэгдсэн eMongolia системд нэвтрүүлж, цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулснаар Монгол Улсын хууль тогтоомж‎, олон улсын сайн туршлагад нийцэх, хөдөө орон нутагт оршин суудаг иргэдэд чирэгдэл учруулахгүй байх, иргэдэд учирдаг цаг хугацаа болон санхүүгийн дарамтыг багасгах сайн нөлөөтэй гэж ГХЯ-наас мэдээллээ.‎

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 7 цаг 33 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 7 цаг 58 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 8 цаг 12 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 8 цаг 15 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 8 цаг 18 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 8 цаг 36 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 10 цаг 21 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 10 цаг 22 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 10 цаг 33 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 12 цаг 29 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 14 цаг 2 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top