x

Монгол Улс 2026 онд "Дэлхийн адууны өдөр"-ийг өргөн хүрээнд тэмдэглэнэ

Монгол Улс “Дэлхийн адууны өдөр”-ийг санаачлагч улс орнуудыг хамруулан 2026 оны долоодугаар сарын 11-13-нд өргөн хүрээнд тэмдэглэхээр бэлтгэж байна.

Адууны соёл, өв уламжлал, нүүдлийн иргэншлийн үнэт өвийг олон улсад сурталчлан таниулах энэхүү өдрөөр 56 орны зочид, төлөөлөгчид Монгол Улсад хуран чуулж, адууны өв соёлыг сурталчлан ёслол хүндэтгэл, эрдэм шинжилгээ, соёл, урлаг, спортын цуврал арга хэмжээнүүд, 10 мянган морьтны жагсаалыг зохион байгуулж оролцох юм.

“Дэлхийн адууны өдөр”-ийн үндсэн арга хэмжээнүүдийг долоодугаар сарын 13-нд Улаанбаатар хотын ойролцоох Хүй долоо худагт зохион байгуулах бөгөөд шаардлагатай эрчим хүчний хангамж, инженерийн дэд бүтэц, тохижилтын ажлыг гүйцэтгэж байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг хэлэлцэн баталсан. Уг тогтоолд 56 орон хамтран зохиогчоор нэгдсэн бөгөөд хүн төрөлхтний өнгөрсөн, өнөөгийн ахуй амьдралд адууны гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмрийг тодотгон, адууны өв соёл болон бэлчээр, нүүдлийн аж ахуйн хэв маягийг хамгаалж, хадгалахыг уриалж жил бүрийн 7 дугаар сарын 11-нд Дэлхийн адууны өдрийг тэмдэглэж байхаар болсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 8 цаг 48 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 13 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 9 цаг 27 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 9 цаг 30 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 9 цаг 33 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 9 цаг 51 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 11 цаг 36 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 11 цаг 37 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 11 цаг 48 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 13 цаг 44 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 15 цаг 17 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top