x

"Гэрэлт" төсөл өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж байна

“Оюу толгой” компаниас санаачлан хэрэгжүүлдэг "Гэрэлт" төслийн 2025-2026 оны хичээлийн жилд хамрагдсан дөрвөн сургуулийн 8-12 дугаар ангийн 1,000 гаруй сурагчийн дунд хийсэн судалгааны тайланд дурдсанаар сурагчдын нөхөн үржихүйн эрүүл мэндийн, тэр дундаа жирэмслэлтээс сэргийлэх арга, бэлгийн замын халдварт өвчний талаарх мэдлэг төсөлд хамрагдахаас өмнөх түвшинтэй харьцуулахад дунджаар 11 хувиар нэмэгдсэн байгаа нь төсөл бодит үр дүнгээ өгч байгааг харуулж байна.

Зургаан жилийн өмнө Сонгинохайрхан дүүргээс эхэлсэн "Гэрэлт" төсөл цар хүрээгээ тэлж, нийт 25 ерөнхий боловсролын сургууль (ЕБС)-д хэрэгжээд байна. “Гүүд нэйборс Монгол” ОУТББ, “Эрүүл ирээдүйн эзэд” ТББ болон “Монголын Жюү жицүгийн холбоо”-той хамтран хэрэгжиж буй уг төслийн хүрээнд сэтгэл зүйн зөвлөгөө болон нөхөн үржихүйн боловсрол олгох 50 жишиг танхим байгуулж, 66,000 гаруй хүүхдэд, эцэг эхэд шууд үр өгөөжөө хүргэжээ. Мөн эрсдэл бүхий 622 тохиолдлыг эрт илрүүлж, шаардлагатай тусламж үйлчилгээнд холбоод байна.

Үе тэнгийнхэндээ зөвлөгөө өгөх, шаардлагатай үед дараагийн шатны мэргэжлийн байгууллагатай холбон зуучлах чадвартай 643 үе тэнгийн зөвлөгч бэлтгэсэн бөгөөд төслийн хүрээнд байгуулсан сэтгэл зүйн зөвлөгөөний "ногоон" өрөөг сурагчид “аюулгүй, хамгаалагдсан орчин”, “ойлгогдож тэврүүлсэн мэдрэмж төрүүлдэг”, “тав тухтай тайван уур амьсгалтай” хэмээн үнэлж байгааг 147 дугаар сургуулийн захирал Ц.Цэвэлмаа үр дүнгийн арга хэмжээний үеэр онцолсон юм. 

 Мөн хүүхдийн өөртөө итгэх итгэл, сахилга бат, бие бялдрын хөгжлийг дэмжих зорилгоор жиү жицүгийн гурван клуб байгуулж, 200 гаруй хүүхэд хичээллэж эхэлсэн бөгөөд үндэсний болон олон улсын тэмцээнээс 200 гаруй медаль хүртсэн амжилт үзүүлээд байна.

Дараагийн алхам

Хүн амын нягтаршил өндөртэй Сонгинохайрхан болон Баянзүрх дүүргийн 25 ерөнхий боловсролын сургуульд хэрэгжсэн "Гэрэлт" төсөл ирэх хичээлийн жилээс Чингэлтэй дүүрэгт хэрэгжих бөгөөд хууль зүйн болон өмгөөллийн үйлчилгээ, сурагчдын унших, ойлгох чадварыг хөгжүүлэх 1,000 ном хөтөлбөр зэрэг шинэ чиглэлүүд нэмэгдэж, төслийн хамрах хүрээ улам өргөжих юм.

“Гэрэлт” төслийн албан ёсны сошиал хуудсууд:

Facebook: https://www.facebook.com/gereltproject

Instagram: https://www.instagram.com/gerelt_project/?hl=en

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 33 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 58 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 10 цаг 11 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 цаг 14 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 10 цаг 17 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 10 цаг 36 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 21 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 12 цаг 22 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 12 цаг 33 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 14 цаг 29 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 16 цаг 2 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top