x

Баян-Өлгий, Ховд аймагт шүлхий өвчний шинэ хэвшил бүртгэгдлээ

Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сум, Ховд аймгийн Булган, Үенч суманд Шүлхий өвчний SAT1 хэвшил бүртгэгдэж, Мал эмнэлгийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд хамтран уг өвчинтэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Шүлхий өвчний SAT1 шинэ хэвшил нь Африкийн орнуудаас Ирак, Кувейт, Турк, Египет, Азербайжан улсуудад тархсан бөгөөд манай улстай хил залгаа БНХАУ-ын Шинжаан аймагт 2026 оны 04 дүгээр бүртгэгдсэн талаар Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр баталгаажсан даруйд Мал эмнэлгийн ерөнхий газраас Баян-Өлгий аймгийн мал эмнэлгийн газарт холбогдох чиглэлийг хүргүүлж, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мэргэжлийн багийг томилон удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байгаа юм.

Тухайлбал шүлхий өвчний голомтод өвчний хүрээг тогтоох тандалт судалгаа хийх, сумдаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлах, өвчний шинж тэмдэг илэрсэн 615 толгой мал, амьтныг устгалд оруулах зэрэг шаардлагатай бүх арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлжээ. Ингэснээр шүлхийн тохиолдол бүртгэгдсэн сумдтай хил залгаа болон бусад сумдад одоогоор нэмж өвчний шинж тэмдэг илрээгүй тайван байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Бүгд Найрамдах Беларусь Улсад олон улсын арга хэмжээнд оролцож буй бөгөөд тэрбээр ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайдтай уулзалт хийж, Монгол Улсад бүртгэгдээд буй шүлхий өвчний SAT1 хэвшлийн эсрэг вакцины нийлүүлэлтийг яаралтай шийдвэрлэх асуудлаар харилцан тохиролцоонд хүрчээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 34 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 9 цаг 59 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 10 цаг 13 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 цаг 16 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 10 цаг 18 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 10 цаг 37 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 22 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 12 цаг 23 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 12 цаг 34 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 14 цаг 30 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 16 цаг 3 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top