x

Хуурамч сугалаагаар 28500 иргэнийг залилсан бүлэг этгээдийг илрүүлжээ

Орон сууц, тээврийн хэрэгслийн "Хуурамч сугалаа" зохион байгуулж, иргэдийг залилдаг бүлэг этгээдийг олж тогтоожээ. Иргэд цахим орчинд зохион байгуулагдаж буй эд мөнгөний хонжворт сугалаанд оролцож орон сууц, тээврийн хэрэгсэл, гар утас, бэлэн мөнгө зэргийн азтан болно хэмээн их хэмжээний сугалааг худалдан авдаг.

Тодруулбал, Нэр бүхийн цахим хуудсаар дамжуулан иргэн А нарын урьдаас зураг дүрс бичлэгийг нь авч бэлтгэсэн бусдын эзэмшлийн нэг орон сууц, дөрвөн тээврийн хэрэгслийг зохиомол байдлаар цахим орчинд хонжворт сугалаа зохион байгуулж сугалаанд оролцсон нийт 28.500 иргэнийг залилсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Холбогдох мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөрдөн шалгах албаны залилах гэмт хэрэгтэй тэмцэх газраас холбогдох байгууллагуудтай хамтран энэ төрлийн хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхэлдэг 30 гаруй иргэн аж ахуй нэгжид хяналт шалгалтын ажлын зохион байгуулж байна.

Иймд иргэд та бүхэн энэ төрлийн сугалаанд оролцохдоо тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж эсэхийг сайтар нягталж анхаарал болгоомжтой байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 35 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 10 цаг 0 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 10 цаг 13 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 цаг 16 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 10 цаг 19 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 10 цаг 38 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 23 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 12 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 12 цаг 35 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 14 цаг 31 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 16 цаг 4 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top