x

ТОСК-ийн нэрийг барьж орон сууцанд оруулж өгнө гэх залилангаас сэрэмжлүүллээ

Сүүлийн үед ТОСК-ийн нэрийг барьж байр бүтээж өгнө, орон сууцны бүртгэлд хамруулна хэмээн иргэдийг залилаж бууй тохиолдол гарч буй тул энэ төрлийн залилах гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлж байна.

"Төрийн орон сууцны корпораци" ТӨХХК нь холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд төрөөс зорилтот бүлгийн иргэдийг орон сууцаар хангах хөнгөлөлттэй бодлогыг хэрэгжүүлдэг.

Тус компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд сонгон шалгаруулалтгүйгээр хамрагдах боломжгүй. Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 81 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн өмчийн орон сууцыг иргэнд хөлслүүлэх, өмчлүүлэх журам"-ын 1.4-т:

"Төрийн өмчийн орон сууцанд хамрагдах иргэдийн бүртгэл болон сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд сул орон сууц гарсан тухай бүр энэхүү журамд заасны дагуу сонгон шалгаруулалтыг явуулна" гэж заасан байдаг.

Иймд одоогийн байдлаар бүртгэл нь эхэлсэн төсөл, хөтөлбөр байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Төслүүдийн явцын мэдээлэл

Орон сууцны барилгууд ашиглалтад бүрэн орж, эрх бүхий байгууллагын шийдвэр гарсны дараа сонгон шалгаруулалтын талаарх зарыг байгууллагын албан ёсны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нээлттэй мэдээлэх болно.

Иргэд Та бүхэн мэдээллийг зөвхөн баталгаат эх сурвалжаас авч, худал мэдээлэлд автахгүй байх, мөн залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжлэхийг анхааруулж байна.

Төсөл, хөтөлбөр болон орон сууцтай холбоотой мэдээллийг байгууллагын албан ёсны цахим хуудас болох www.tosk.gov.mn-ээс авах боломжтой. Мөн дэлгэрэнгүй мэдээллийг 7288-7788 дугаарын утсаар холбогдон авахыг зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 9 цаг 35 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 10 цаг 0 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 10 цаг 13 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 10 цаг 16 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 10 цаг 19 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 10 цаг 38 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 23 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 12 цаг 24 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 12 цаг 35 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 14 цаг 31 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 16 цаг 4 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top