Сэлэнгэ мөрний уртын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-35 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 100-120 см давсан байна.
Маргааш буюу тавдугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн-Сүхбаатар сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.



