x

Баян-Өлгий аймагт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоолоо

Баян-Өлгий аймгийн Алтай сум болон Өлгий сумын 4 дүгээр багт малын гоц халдварт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргалаа.

Шийдвэрээр Өлгий-Бугат, Өлгий-Алтай чиглэлийн авто замын хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар бүрэн хязгаарлаж, халдварын тархалтыг хумих зорилгоор хяналт, хамгаалалтын дэглэмийг хэрэгжүүлж эхэлжээ.

Мөн Алтай, Бугат сумын төвийн 3, 5 дугаар баг болон халдварын эрсдэлтэй бүсүүдэд байнгын хяналтын постууд ажиллуулж байна. Эдгээр постод Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлэг, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж байна.

Постуудад Онцгой байдал, Цагдаа, Мал эмнэлэг, Эрүүл мэндийн байгууллагын алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэж, ариутгал халдваргүйтгэлийг тасралтгүй зохион байгуулна.

Үүнээс гадна олон нийтийг хамарсан үйл ажиллагаа, уулзалт, баяр ёслол, спортын тэмцээн зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар хориглолоо. Одоогоор өвчний голомтын бүсэд тандалт, хяналтыг эрчимжүүлж, халдварын тархалтыг тогтоох, эрсдэлийг бууруулах арга хэмжээг шат дараатай авч байна.

Аймгийн Онцгой комиссоос иргэд, малчдыг мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг чанд мөрдөх, дур мэдэн зорчихгүй байх, баталгаагүй мэдээлэл түгээхгүй байхыг анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top