x

Буйр нуурт Халхын голын байлдааны үеэр живсэн онгоц, техникийг эрэн хайх ажиллагаа явууллаа

Монгол Улс, ОХУ-ын хамтарсан шумбалтын баг Халхын голын байлдаан болсон газар орон буюу Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт анх удаа усан доорх живсэн нисэх онгоц, техникийг эрэн хайх ажиллагааг энэ сарын 15-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Онцгой байдлын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, ОХУ-ын Ленинград мужийн Онцгой байдлын албаны аврагч, мэргэжилтнүүд, усны гүнд шумбагчид хамтран усан бүсэд тодорхойлсон 4 цэг хооронд буюу урт нь 7 км, өргөн нь 5 км хэмжээтэй талбайд нарийвчилсан судалгаа хийсэн юм.

Энэхүү ажиллагаа нь нуурт осолдсон онгоцны байршлыг нарийвчлан тогтоох, ослын шалтгааныг илрүүлэх зорилготой урт хугацаанд явагддаг ажиллагаа гэдгээрээ онцлогтой. Тус ажиллагаанд шумбагч, аврагчид, завь болон тусгай хайлтын төхөөрөмжүүдийг ашигладаг бөгөөд алба хаагчид 7-9 метрийн гүнд давхардсан тоогоор 14 цагийн шумбалтыг усны гүнд металл хайгч төхөөрөмж ашиглан хийлээ.

Ажиллагааны үр дүнд ажиллах талбайн хэмжээ, хайж байгаа объектын хэмжээ, усан орчны үндсэн шинж чанар, усны гүн, цаг агаар, үзэгдэх орчин зэрэг нөхцөл байдал ихээхэн нөлөөлдөг. Эрлийн хугацаанд салхи, бороо ихтэй, ажиллахад хүндрэлтэй байсан талаар хоёр улсын аврагчид санал солилцож, туршлагаа хуваалцсан томоохон ажиллагаа болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top