x

ХЗДХ-ийн сайд хүүхдийн зусланд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт орохыг үүрэг болголоо

Өнөөдөр \2025.05.25\ Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга А.Амарбат, ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга Д.Будзаан, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Ж.Буянбат болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг, Монголын Зуслангуудын холбооны ерөнхийлөгч Т.Түвшин, Монголын скаутын холбооны ерөнхийлөгч Э.Мөнхсайхан нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хүүхдийг аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, танин мэдүүлэх ажлыг хүүхдийн байгууллагууд бусад төрийн болон ТББ-ууд хамтарч хийх хэрэгтэйг онцоллоо.

Тэрээр хүүхдийн төлөөх байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулж сургалтын нэгдсэн хөтөлбөр боловсруулж, эхний ээлжид зусланд амарч байгаа хүүхдүүдэд, цаашид СӨБ, Ерөнхий боловсролын сургуулиудад гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлт, цахим гэмт хэрэг, хар тамхины эсрэг хичээл ордог болох талаар санал солилцож, холбогдох газруудад үүрэг чиглэл өглөө.

Дэлхийн улс орнуудын гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээллээс харахад 100.000 хүн тутамд 4-6 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч байгаа бол манай улсад 100.000 хүн тутамд 14-18 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирдог буюу дэлхийн дунджаас 2-3 дахин өндөр үзүүлэлттэй байна.

Сүүлийн 5 жилийн байдлаар Улсын хэмжээнд хүүхэд хохирсон 10.995 гэмт хэрэг бүртгэгдэж, жилд дунджаар гэмт хэргийн улмаас 2200 хүүхэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байна гэсэн судалгаа гарч ялангуяа үе тэнгийн дээрэлхэлт, цахим орчинд нэгнийхээ нэр хүндэд нь халдах, хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчил жил ирэх тусам нэмэгдэж байгааг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан онцоллоо.

Мөн тэрээр Монгол Улсын хэмжээнд Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд холбогдогчдын 91.2 хувийг 15-35 хүртэлх насны хүүхэд, залуучууд эзэлж, хэрэглэгчдийн насны байдал жил ирэх тусам залуужиж байгааг анхааруулав.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Боловсролын болон хүүхдийн байгууллагууд, цагдаагийн байгууллага хамтарч хүүхдэд, хар тамхи, мансууруулах бодисын хор хохирол, аюулын талаарх мэдлэг мэдээллийг өгөх, цахим гэмт хэрэг, цахим орчин дах ялгаварлан гадуурхалт, эрсдэл зэрэг хүчин зүйлийн талаарх мэдлэг мэдээлэл олгох багц сургалтын гарын авлаг модулыг энэ долоо хоногт багтаан боловсруулах Модулыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хүүхдийн зуслангуудад хүргүүлж, хөгжлийн хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгаж ажиллах үүрэг чиглэл өглөө.

Энэ жил Улсын хэмжээнд 70 гаруй хүүхдийн зусланд 200 мянга гаруй хүүхэд хүлээн авах урьдчилсан тооцоолол гарсан байна. Тиймээс зуны улиралд хүүхдүүдийг зусланд зөвхөн амраах бус тэдэнд тохирсон арга аргачлалаар хууль, эрх зүйн мэдлэг олгох, иргэний журамт үүргээ биелүүлдэг байх тухай, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц мэдлэг олгох нь маш чухал гэдгийг ХЗДХ-ийн сайд онцоллоо.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан ЦЕГ-ын албан тушаалтнуудад Хүүхдийн зуслангийн орчинд архи согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчилдэг газруудын үйл ажиллагаанд хяналт тавьж цагдаагийн эргүүл тогтмол ажиллуулж аюулгүй байдлыг хангах, мөн ЕБС, Их дээд сургуулийн төгсөлтийн баяр болж буйтай холбоотойгоор амралт зугаалгын газруудад хөдөлгөөнт эргүүл тогтмол ажиллуулж, болзошгүй аюул, гэмт хэргээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 9 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top