x

Ирэх өвөл хагас коксжсон түлшийг үргэлжлүүлэн хэрэглэхээр шийдвэрлэлээ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хуралдаанаар Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 25/06 дугаар зөвлөмжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ, Багануурын үйлдвэр технологийн парк ХК-ийн "Нүүрс-химийн үйлдвэр" төсөл, мөн 2026-2027 оны халаалтын улиралд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.

Хуралдааныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Үндэсний хорооны дэд дарга Ц.Сандаг-Очир нээж хэлсэн үгэндээ Монгол Улс 2030 он гэхэд хатуу түлшний хэрэглээг үе шаттайгаар бууруулж, илүү цэвэр эрчим хүчний эх үүсвэрт шилжих зорилт тавин ажиллаж байгааг онцлов.

Тэрбээр энэхүү зорилт нь "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Тогтвортой хөгжлийн зорилт-2030, Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг амлалттай уялдаж байгааг тэмдэглэлээ.

Мөн зөвхөн Улаанбаатар хот бус орон нутгийн агаар, орчны бохирдлыг бууруулах асуудлыг урт хугацааны бодлогын хүрээнд авч үзэх шаардлагатайг дурдаж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг тулган бус эртнээс төлөвлөж, хэрэгжилтийг хангах нь чухал гэдгийг тодотгов.

Хуралдааны үеэр Үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн дарга, ШУТИС-ийн Дулаан техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал, академич Х.Энхжаргал мэдээлэл хийж, дулааны эх үүсвэрийг нэмэгдүүлснээр 2026 оны мөн үеийн агаарын бохирдлын үзүүлэлт 2025 оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар буурсан талаар танилцуулав.

Түүнчлэн шахмал түлш болон түүний түүхий эдийг дотоодын эх үүсвэрээр хангах боломжийг судлах, туршилтын хэрэглээг үнэлэх, шаардлагатай тохиолдолд Засгийн газрын холбогдох шийдвэрийг гаргуулах, Цаг уур, орчны шинжилгээний газрын агаарын чанарын хяналт-шинжилгээний автомат станцуудын тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг зөвлөмж болголоо.

Үргэлжлүүлэн Багануурын үйлдвэр технологийн парк ХК-ийн зохицуулагч Б.Чойжил "Нүүрс-химийн үйлдвэр" төслийн явц, нөхцөл байдлын талаар танилцуулга хийж төслийн хүрээнд Багануурын хүрэн нүүрсийг бага температурын битүү халаалтын технологиор боловсруулж, агаарын бохирдлыг бууруулах боломжтойг танилцууллаа.

Үйлдвэр ашиглалтад орсноор гэр хорооллоос ялгарах агаарын бохирдлыг 50-60 хувиар бууруулах, импортын сайжруулсан түлшний өртгийг дотоодын үйлдвэрлэлээр бууруулах боломж бүрдэх талаар мэдээлэв. Мөн Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Халаалтын улирал эхэлснээс хойш 34 тээврийн компани, 25 агуулах, 425 борлуулалтын цэгээр дамжуулан 437,914.5 тонн хатуу түлшийг гэр хорооллын айл өрхүүдэд нийлүүлсэн байна. Тэрбээр Баянгол, Чингэлтэй дүүргийн 4,557 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлсэн бөгөөд тухайн бүсүүдэд агаарын чанар сайжрах үр дүн гарсан гэлээ.

Хуралдаанаар 2025-2026 оны халаалтын улиралд хэрэгжүүлсэн хагас коксжсон түлшний хэрэглээ тодорхой үр дүн үзүүлсэн гэж дүгнэж, 2026-2027 оны өвлийн улиралд уг түлшийг хэрэглээнд дахин нийлүүлэхээр шийдвэрлэлээ.

Үүнтэй холбогдуулан худалдан авах ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон "Тавантолгой түлш" ХХК-д үүрэг болгов гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top